“Монгол жижигхэн ш дээ, усан парк яагаад баригдаагүй шалтгаан нь Ж.Батбаясгалан. Тэр хотын даргын үүргийг орлон гүйцэтгэж байхдаа газрын зөвшөөрөл гараад сар болж байхад л эрхийг маань цуцалчихсан... Энэ газар олон хүний арааны шүлсийг гоожуулж байгаа...” гэх аястай ярьж хэвлэлийн хурал хийсэн А.Амарбаясгалан гэгч залуугийн үгэнд нийгэм бараг л 2, 3 хуваагдах дөхөж нэг хэсэг нь “Хотынхон ямар муухай хүмүүс вэ... газрыг нь булаах гээд л барилгыг нь бариулахгүй байсан байна” гэсэн бол нөгөө хэсэг нь Хотын даргын захирамж гараагүй гэж байна ш дээ. Хотын даргыг буруутгах гэж мачийж байна даа...” гэх зэргээр маргацгаав.
Оноосон нэрнээсээ эхлээд орооцолдсон бүх хүн хариуцлага хүлээх нь тодорхой бөгөөд энэ талаар нийгэмд ил тод мэдээлэхгүй бол ёстой гал дээр шар тос нэмэхтэй адил зүйл болно. Тиймээс "Учир нь олдож хужир нь тунгаагдах нь лавтай.
Хууль шүүхийн байгууллагаар орсон хэргийн учир начир тайлагдах нь тодорхой бөгөөд хоёр хоногийн дараа тус хэргийг дахин хянан хэлэлцэнэ гэж байгаа.
Харин чоно борооноор гэгчээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Богдын музейн урд талын Оргил худалдааны төвтэй залгаа байршил буюу улиас, хайлааснаас эхлээд чацаргана, мойл зэрэг 10 гаруй төрлийн мод, бут бүхий 11.800 мкв хэмжээтэй цэцэрлэг байсныг устгачхаад байгаа.
Амьтай амьтны амь тасалсан тэрбээр суурин дээр нь 25 давхар, 8 блок орон сууцны хороолол барих гэээд ажлаа эхэлчихсэн.
Мэдээж тэрбээр “ЗӨВШӨӨРӨЛ”-тэй гэж том дуугарах ч “Эзэмших эрхийн гэрчилгээ”-тэй болохоос орон сууцны хороолол барих эрхгүй гэдгийг эх сурвалжууд хэлээд байгаа.
Эдгээрийг өгүүлэхийн учир нь “Газрын гэрчилгээ” дураараа, том артай нөхдийн ааш аяг, шуналаар өнгө зүсээ хэрхэн хувиргадгийг хэлж буй хэрэг.
Товчхондоо бол усан парк барихгүй 4 блок орон сууц барьж буйтай Оргилын гэх тодотголтой Ж.Ганбаатарын энэ үйлдэл ижилхэн тул ард иргэдийн зүгээс эдгээр асуудалд хэрхэн хандахыг хүлээж, харж байгаа гэсэн үг юм.
Эх сурвалж: https://erennews.mn/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
103.212.118.197
Ямар их шунал вэ хүүрээ
Хариулах66.181.189.34
Zov nuraa
Хариулах103.57.92.11
Ээ одоо болиооч дээ энэ хотод жоохон газар үлдээл дээ гоё цэцэрлэт хүрээлэн хүүхэдийн тоголоомын газар болгочих л доо энэ газартай наад налайхын банди ямар ч хамаагүй ээ наадахыг чинь хот гэж хэлж сураагүй байхад төгөл байсан юмаа
Хариулах202.21.107.59
Ганбаатар гишүүн арай дэгдэж байгаа оргилын урьд талын цэцэрлэг и йг сүйдэлж өдөр шөнөгүй барилгын ажил явуулж тэр хавийн оршин суугчдыг тухгүй байлгаж зам талбайгаар том оврын тэрэг явуулж иргэд уртын харайлтаар харайж байгаа бас том төмөр хоолой зам дагуу байрлуулж харайгаад гарах нь харайж чадахгүй нь холуур тойрч байна холбогдох газрууд анхаараарай
Хариулах