Архины мөнгө олох зорилгоор таньдаг хүнийхээ амбаараас хулгай хийсэн этгээдэд ял оноожээ

Moderator
2023/08/30

Шүүгдэгч С нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи уусан үедээ нэмж архины мөнгө олох зорилгоор таньдаг хүнийг эзгүй үед нь хашаанд орж хаалттай амбаарт нь хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хохирогч Б-ийн “Тоёота” загварын тээврийн хэрэгслийн 350,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангид зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан байх ба тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр тооцох тул Шүүх иргэн С-г бусдын  эд хөрөнгийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2-8 жил хүртэл хорих ял шийтгэхээр хуульд заасан бөгөөд шүүхээс иргэн С-ийг үйлдсэн гэмт хэргийн шинж, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялуудаас 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/90432?daterange=2023-01-01%20-%202023-08-29&id=1&court_cat=2&bb=

 

Тоймыг бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 106.102.128.199
    2023/08/31

    350000×10 албан хөдөлмөр эрхлүүлээд төлбөрийг нь барагдуулах тэгээд болно ер нь бага хохиролтой хэрэг дээр заавал ард түмний мөнгөөр олон жил тэжээх хэрэггүй

    Хариулах
  • 139.5.219.246
    2023/08/31

    Тэрбумын хулгай ярьж хулгайчуудыг хаацайлдагаа болих хэрэгтэй. том хэрэг таригчид хэдхэн байхад олшруулж ярих ч хулгайчдыг өмгөөлөх гэмт хэрэг. Тэд угаасаа хуулийн хараанд шалгагдаж эгнээгээ тэлэх гэж элдвийн арга хэрэглэж суугаа.

    Хариулах
  • 139.5.219.246
    2023/08/31

    ядарсан чадарсан, их бага гэхгүй тохирсон ялыг өх л хэрэгтэй. монголчууд хулгай дээрмээс эхлээд бусдыг шулж амьдрагчид олширлоо. танил танилаа л дууддаг хойно эд гадны карманы хулгайчуудыг дагуулж ирнэ.

    Хариулах
  • 66.181.161.236
    2023/08/31

    Uls turiin hulgaichdiig yallmaar bna

    Хариулах
  • 66.181.161.161
    2023/08/30

    Авилгал ждү тендир нүүрсний хулгайч нартаа ял өгмөөр бна

    Хариулах