Цахилгаан тогоо залгаж орхисноос 3 хүүхэд нэг том хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ

Moderator
2023/08/24

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн утаанд угаартсан хөдөлж чадахгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 23:20 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 15х8 метрийн хэмжээтэй байшинд цахилгаан тогоонд хоол залгаатай орхисноос 48 настай эрэгтэй О хөдлөх боломжгүй, угаартсан, 10 нас эрэгтэй А, 9 настай эмэгтэй Э, зургаан настай эмэгтэй А нар ухаан алдсан байдалтай байсныг утаажилтын бүсээс гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна