Загасчилж явсан иргэн усанд живж нас баржээ

Moderator
2023/08/23

Баян-Өлгий аймагт загачилж явсан иргэн усанд живж нас баржээ. 

Тодруулбал, тус аймгийн Сагсай сумын  “Хар чулуутын” голд таван хүн загасчилж байгаад нэг нь голын ус руу унаж живсэн тухай дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 15.40 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 21 настай иргэн Т-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20.25 цагт найман метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна