Магнай трейд ХХК Дорнодод өрөмдлөг хийлгээгүй гэж ХЭНТИЙН шүүхэд хандсан нь шүүмжлэл дагуулж байна

Moderator
2023/08/17

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн нийгмийн сүлжээндээ нийтэлсэн Магнай трейд ХХК-тай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан суманд Магнай трейд ХХК нь өрөмдлөг хийлгээгүй гэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ Хэнтий аймгийн шүүхэд хандсан байна. 

Энэ талаар аймгийн Засаг дарга "Чойбалсан сумын нутагт өрөмдлөг хийлгээгүйгээс гэм хор учирсан гэж Магнай трейд ХХК үзэн 2,5 тэрбум төгрөгийг нэхэмжлэн шүүхэд ханджээ.

ЗГ-аас 2010 онд зарласан Баянтүмэн 17 гэх манай аймгийн 7 сумын нутгийг хамруулсан талбайд тус компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг.

2019 онд тус компанийг зөвшөөрөлгүй газар ашиглаж өрмийн цамхаг, олон тооны контейнер, тоног төхөөрөмж байрлуулсан гэж үзэн тус газрыг чөлөөлүүлэх захирамжийг аймгийн Засаг дарга миний бие гаргасан.

Хуульд заасны дагуу хариуцагчийн оршин суугаа харьяаллын буюу Дорнод аймгийн анхан шатны шүүхэд хянагдаж аймгийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна хэмээн гарсан тус маргаанд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасаар маргаан 3-4 жил үргэлжилж, өнгөрөгч онд Хэнтий аймгийн шүүхэд шилжин тус компаний талд шийдвэрлэгдсэн байдаг.

Мөн өнгөрсөн хугацаанд тус компаний эзэмшлийн Ивээл хорооллын хойно төв замын трассад давхацсан Шатахуун түгээх станцын газрыг мөн чөлөөлсөн нь нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр байсан" хэмээжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна