Имарт "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-г ашиглалтад орууллаа

Moderator
2023/08/15

Баянгол салбарын VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 98-р цэцэрлэгийн хажуу талын 1800м2 талбайг ногоон байгууламж бүхий “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгосон. Төсөл хэрэгжихээс өмнө энэхүү газар нь хог хаягдлын үлдэгдэл болон зэрлэг өвсөөр дүүрэн байсан бөгөөд нийтийн эзэмшлийн хэсгийг Имартын хамт олон 100% өөрсдийн санхүүжилтээр тохижууллаа. Тухайн талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэн, хөрсний бохирдлыг ариутган сэргээж, өмнө тарьсан байсан моднуудыг дахин сэргээн бордох ажлыг 14 хоног үргэлжилсэн.


Төслийн хүрээнд 500м2 газарт зам талбайн хучилтын ажил болон явган зам,тухлан суух сандалуудыг суурилуулсан бөгөөд 1300м2 талбайд зүлэгжүүлэлт, 35 ширхэг 3метрийн өндөртэй гацууруудыг шинээр суулгаснаар олон улсын жишигт нийцэхүйц "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-ийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа. 


Тун удахгүй Баянгол дүүрэг буюу 10-р хороололд Имартын шинэ салбар нээлтээ хийнэ. Та бүхэн тухтай үйлчлүүлээрэй.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.233
    2023/08/16

    Sportiin kompleks barih gd mash shan barilga n ehelj bsaniig hulgaich SU shuud zogsoogood baij 2.baigaad Umart barij bga novshnuud.Haana shan gazar bn tend emneleg.surguuli.tse tserleg bish SU.Choijoo nariin biznesiin uomnuud barigdaj bn.10 r horoololiig butneer tohijuil.Asralt gj nuhriig shuud gadaad.huuhdee shuud Olimpiin horoon darga.SU gj huniig diileh hun mgl d bnuu.BG 5r horoog buteneer tohijuulj eg.Tiim sanal tavih estoi.Buun tugjrel .oroi gertee irehgui l uom bolj bn.Une under Umart.

    Хариулах
  • 103.229.123.71
    2023/08/16

    Хотын төвд Далай ээж буюу Улаанбаатар дэлгүүрийн хавьд И-Март бий болвол Маш их баярлахсан. Номин их дэлгүүрийн үнэтэй 3 дахин нугалсан барааг хэдий болтол авах юм бэ 16Мянган төгрөгний памперсыг Номинггоос 32 мянгаар авч байна. Луйвараа гэж

    Хариулах