Наймдугаар сарын 5-нд болсон үерийн улмаас иргэдийн гэр орон, машин усанд автаж, дөрвөн хүний амь эрсэдсэн. Үерийн дуудлага ирсний дагуу НОК, цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага голомтын цэгт очиж ажиллалаа. Аврах үйл ажиллагаа явуулахад замын зорчих хэсэг хаагдсан байсан тул нээхэд анхаарч ажилласан. Үертэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад эхний дуудлага наймдугаар сарын 5-ны 20:21 цагт “Монгол гэрт хоёр иргэн тогонд цохиулж нас барсан байдалтай байна” гэж ирсэн юм. Энэ дуудлагад эрүүл мэндийн байгууллага очих нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд тухайн хоёр иргэн нас барсан байсан.
Дараагийн дуудлага тухайн өдрийн 22:46 цагт ГССҮТ-өөс “Хоёр иргэн тээврийн хэрэгсэлтэй үерт өртөж, 10 сартай хүүхэд алга болсон, эцэг, эх нь шокийн байдалтай байна” гэж ирсэн. Тээврийн хэрэгслийн үерт өртсөн цэгийг тодорхойлж, 01:00 цагийн орчим тээврийн хэрэгслийг олж, самналт хийн, 03:00 цагийн орчимд хүүхдийн цогцсыг олсон. Бид үерт өртсөн өрх, тээврийн хэрэгслийг хамгаалалтад авч, шалган, самналт хийсэн.
Гурав дахь дуудлага наймдугаар сарын 6-ны 03:00 цагийн үед эрэн хайх ажиллагаанд явж байсан алба хаагчдаас “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны хүн амьдардаггүй байж болзошгүй газар 10-15 насны нэг хүний цогцос байна” гэж ирсэн. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага ажиллахад 1979 онд төрсөн иргэн Т болох нь тогтоогдсон. Үерийн улмаас цагдаагийн байгууллагад ирсэн гурван дуудлага мэдээллээр дөрвөн хүн нас барсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Саяхан хэвлэл мэдээллийн байгууллагаар “Иргэн Т-гийн дөрвөн өнчин хүүхэд үлдсэнийг нуун дарагдуулж байна” гэх мэдээлэл гарсан. НОК, дүүргийн онцгой комиссоос холбогдох албан тушаалтнууд хүүхдүүдтэй уулзаж, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх талаар ярилцсан хэмээлээ.
Нас барсан иргэдийн ар гэрт Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хоёр өрөө орон сууц олгохоор болсон бөгөөд өнгөрсөн баасан гарагт эхний гэр бүлд байрыг нь олгосон. Үлдсэн хүмүүсийн хувьд бичиг баримттай холбоотойгоор саатсан, тун удахгүй байрыг нь олгох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна