Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 3000 орчим айл үерийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр үерт өртөж болзошгүй бүх газрын судалгааг гаргаад байна. Нийслэлийн ИТХ-аар батлуулсан гамшгийн үеэр түр суурьшуулах болон нүүлгэн шилжүүлэх 1000 орчим га газрын баталсан байдаг. Үүнээс 427 га газрыг эцсийн байдлаар зурагласан. Нийт 2397 айлыг нүүлгэн шилжүүлэх судалгаа гарсан байна.
Үерт өртөж болзошгүй гуу жалгуудаар шороо асгаж буусан газруудын нарийвчилсан зураглалыг гаргаж байна. 20 жилийн өмнө байсан жалга байгаа эсэхийг нарийвлан зураглаж байна. Одоогийн байдлаар 2900 нэгж талбарыг нарийвчлан зурсан. 2900 нэгж талбарт 5900 удаагийн мэдэгдэл хүргэсэн. Энд 3900 мэдэгдлийг иргэдэд хүргээд байна. Алба хаагчид иргэдэд мэдээллийг тараахад шууд урдаас "Миний үхэх чамд хамаагүй. Эрхээ эдэлж байна" гээд ураад шиддэг. Хүндрэл бэрхшээл их бий" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
192.82.70.112
иргэн таны үр хүүхэд танд хамаатай бүхнийг аюулаас хамгаалж улсаас газар олголт хийж бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгч айдас гүйдэггүй амьдрах баталгаагаар хангаж өгч байхад яасан тэнэг үг хэллэг хэлж байна,өгсөн газарт нь нүүж ус,галын аюулыг хэнч хэлж мэдэхгүй ирдэг гэдгийг хатуу ойлгож хүндрэл учруулахгүй ёс зүйтэй хандах нь танд болон бусдад хэрэгтэй,шаардлагыг нь биелүүлнэ гэдэгт итгэж байна,дахиад үерт өртвөл яах вэ үүнийгээ сайн ойлгоорой иргэд минь
Хариулах