Төр, засгийн удирдлагууд монголчуудаа эрүүл байлгах гэж их л олон хөтөлбөр баталж, зорилт дэвшүүлдэг. Харамсалтай нь өнөөх нь ямар үр дүнд хүрснийг мэддэггүй. Зүгээр л бусдад таалагдахын тулд хийж буй арга хэмжээ учраас тэр.
Уг нь түүнийхээ оронд эрүүл мэндийн салбарыг улстөржүүлэлгүй, тангараг өргөсөн эмч нартаа даатгаад үлдээчихвэл Монгол хүн эрүүл байхын төлөө хийж буй хамгийн зөв шийдвэр байх гээд байна.
Хамгийн сүүлийн жишээ л гэхэд нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдийн дарга нарын томилгоо байлаа.
Хэдийгээр эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг зарласан гэх авч тэнцсэн хүмүүс нь өнөөх л улсөрчдийн шахааныхан байгаа аж.
Тодруулбал, сонгон шалгаруулалтад оролцож, өөрсдийн чадлаараа оноо авсан хүмүүс хоёр, гуравдугаарт эрэмбэлэгджээ. Тэдний өмнө буюу нэгдүгээр орсон хүн нь “том”-чуудын хамаарал, захианыхан бөгөөд анхнаасаа бараг л тэдэнд зориулсан шалгаруулалт зарласан бололтой.
Товчхондоо хэн мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэдэгчлэн хэн улстөрийн татаастай байна тэр л Эрүүл мэндийн төвийн дарга болдог зарчим үйлчилж байна.
Сайдын суудал нь улстөрийнх байж болох ч Эрүүл мэндийн төв болон шат, шатны эмнэлгүүдэд мэргэжлийн, мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байж энэ салбар өндийж, үр бүтээлтэй ажиллах юм биш үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
103.68.107.37
ажлаа мэдэхгүй өөрийнхөө үзэл бодлоор өвчин үзэх шаардлага тавьж төрийн албаны бичиг хэрэг хөтлөлт бол бүр ч дураараа
Хариулах103.68.107.37
үнэн шүү сайдын суудал улс төрийнх байж ядаж иргэдэд гардан үйлчилдэг газар нь жинхэнэ мэргэжилтэн баймаар байнаа тухайлбал чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгийн дарга хүүхэн энэ маягаар ирсэн шүү
Хариулах124.158.88.8
Ер нь бол тийм шүү. Даргаар очиж бгаа "дарга" нар нь тушаалаа ч төлөвлөж чадахгүй, үг үсгийн алдаатай бичих зэрэг өөрөө ч сайн боловсроогүй, удирдах арга барил дулимаг ер нь хэцүү шд
Хариулах