Үер, усны гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулж хувь иргэнээс эхлээд төрийн болон төрийн бус байгууллагууд хандивын аян өрнүүлсээр байна.
Угтаа бол хатуу ч гэлээ бидэнд хандивын бус хариуцлагын аян л дутаад байна. Сар гаруйн өмнө болсон үер голын гольдролыг өөрчилсөнтэй холбоотой байсан. Энэ нь мэдээж холбогдох албан тушаалтнууд хууль бусаар зөвшөөрөл олгож, нийслэл цементэн ширэнгэ болсонтой холбоотой. Авлигын асуудал ч яригдаж, хуулийн байгууллагууд шалгаж буй.
Харин энэ удаагийн уруйн үер бол далан, шуудууг хог, шороогоор дүүргэж, сууршлын бүс болгон хашаа, байшин барьснаас үүдэлтэйгээр үүссэнийг мэргэжилтнүүд хэлж байгаа.
Үерт нэрвэгдсэн иргэд, айл өрхүүдэд тусламж нэн шаардлагатай байгаа нь үнэн. Гэвч бүхнийг бусдаар үйлдүүлж амьдарсаар байх уу гэдгийг тунгаах л учиртай.
Ядаж л үерт өртсөн айл, өрхүүдийг зөвшөөрөлгүйгээр оршин сууж байгааг анхааруулж, газар чөлөөлж, нүүхийг холбогдох байгууллагууд нь шаардсан ч хэдэн жил “гүрийчихсэн” тохиолдол олон байна. Тэдэнд хариуцлага, үүргээ ухамсарлах гэсэн ойлголт байсангүй.
Яг үүнтэй адил.
Өнөөдөр идэх, өмсөхөөс эхлээд эдийн засгийн тусламж үзүүлж буй хандивлагчид олон байна. Харамсалтай нь танаас тусламж, дэмжлэг авсан хүмүүсийн хэд нь иргэний үүргээ биелүүлдэг бол гэдгийг бас тооцоолж харж, үнэлж үзмээр байна.
Хандивын бус хариуцлагын аян өрнүүлж, төр болоод иргэнээс хуулиа биелүүлэхийг шаарддаг болсон цагт бид давагдашгүй хүчин зүйлийн өмнө сөхрөх бус урьдчилан сэргийлэх чадамжтай болох биш үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
102.89.83.29
if you want to donate your kidney for money $ 780,000 contact this hospital email: dr.pradhan.ur ologist.lt.col@gmail .com
Хариулах59.153.113.85
Сүүлдээ хандивлах мөнгөггүй боллоо тухайн асуудал хариуцсан эрх мэдэлтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцмоор байна.
Хариулах