Туул голоос нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос гаргажээ

Moderator
2023/08/07

Онцгой байдлын байгууллагад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” голын салаанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 08 дугаар сарын 06-нд иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хаяг, нэр тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос “Туул” голын салаанд хайргадаж тогтсон байсныг гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна