Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас БЗД-ийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж, 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цаг хуралдсан. УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
УОК-ын дарга С.Амарсайхан: Сэргээн засварлах боломжгүй болсон 13 айлыг эхний ээлжид орон байртай болгоно. УОК бэлэн байдлын төлөвлөгөөгөө байнга өөрчилж байна.
Гамшгийн улмаас орон байргүй үйлдсэн иргэдэд орон байр, хоол хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай арга хэмжээг авна. Үерийн үеэр харамсалтайгаар амиа алдсан 10 сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр том хүн нийт дөрвөн хүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Хохирлын үнэлгээ хийгдээд явж байна. Өнгөрсөн сард болсон хохирлын үнэлгээг Нийслэлийн онцгой байдлын комисс хийж байгаа. Үнэлгээний дүгнэлт эхнээсээ гарах байх.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: НҮБ, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудтай хамтарч гамшигт өртсөн айл өрхүүдэд дэмжлэг үзүүлнэ. Мөн цэвэрлэгээ, ариутгал хийхэд олон нийт, хувийн хэвшлийн оролцоог хангах, тодорхой санхүүжилтийг шийдэх ажлыг ХНХЯ Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулна. Гамшигт өртсөн айл өрхүүдэд орон байр, хоол хүнсний дэмжлэг үзүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна