АНУ-д айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.08.04/ орон нутгийн цагаар 11:00 цагт Департамент ордонд тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентай уулзаж, зарим баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тодруулбал, энэ үеэр Засгийн газрыг төлөөлж Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар "Агаарын тээврийн хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 12 жилийн хугацаанд яригдаж, манай талаас санал тавьж ирсэн Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийхээр боллоо. Сонирхуулахад, манай улсаас АНУ руу шууд нислэг хийхээр болсон тул МИАТ компани хол зайд нисэх чадвартай Боинг 878 нисэх онгоцыг авч байгаа юм. Харин хоёр улсын хоорондын шууд нислэг ирэх 2024 оны хоёрдугаар улиралд эхэлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна