Ц.Хулангийн Далай ламд бичсэн захидал бүрэн эхээрээ

Moderator
2023/07/31

ДЭЭРХИЙН гэгээнтэн XIV ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ ТАНАА
Эрхэм таны амрыг эрэн мэндэлж, аз жаргал болон эрүүл энхийн хадгийн дор энэхүү захидлыг мэхийн өргөж буйг хүлээн авна уу. Хүн төрөлхтний амар амгалангийн төлөө залбиран, насан туршийн үйлс бүтээлээ зориулж яваад тань Монголын ард түмэн бид сүслэн баярладаг, бахархдаг билээ. Бурханы шавь сүсэгтэн олон Монголчууддаа олонтаа залран ирж сургаал айлдвараа харамгүй хайрлаж байдаг таны ач тусыг өнөө ч марталгүй, таныг хэзээ дахин залрах бол хэмээн харуулдаж байдаг юм. Энэрэнгүй бөгөөд мэргэн оюуны тань мэлмийн өмнө доорх захидлыг хүргэж байна. Олон улсын улс төрийн харилцаанд шашин, сүсэг бишрэлийн асуудлыг урьд урьдынхаас хүчтэй тулган тавих болжээ. Ийм нөхцөлд бурхны шашин, буддизм, дэлхийн нийт буддистууд хамгаалан хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарах боллоо.
Ихэр ах дүүс гэгддэг Монгол Төвөдийн ард түмний оюун санааны өв хөрөнгө, үнэт зүйл болсон бурхны шашнаа хадгалж хамгаалах, цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэхэд мөн та бидэнд нэгэн бодлогыг тууштай баримтлах болоод байна. Энэ бүхнийг товчлон хураангуйлж өчье.
Монголчуудын хувьд Богд лам Жавзандамба хутагтын X дүрийн асуудал нэн тулгамдаж буй, яаравчлан зарлаж болохгүй энэ асуудлыг Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй юм. Тодорсон гэгдэж байгаа, эдүгээ АНУ-д аж төрж буй бяцхан хүү бол Монголын улс төрийн амьдралд хэт орооцолдсон удмын хүү бөгөөд үүнд олон түмэн таатай хүлээж авахгүй байгааг дуулгая. Ялангуяа түүний эмээ, УИХ-ын гишүүн нэгэн бээр олон жил уул уурхайн, алтны бизнес эрхэлж байгаль экологийг сүйтгэсэн явдал нь тэдний гэр бүл, нэр хүндээ алдах шалтгаан болсон нь тун харамсалтай. Мөн Монгол Улсын харьяат болж иргэнших эрх авсан зарим төвөд лам нар Монгол Улсын төр, шашны дотоод асуудалд хэт орооцолдож, ялангуяа дээрх УИХ-ын гишүүнтэй ойр шадарлаж, орон сууц авахуулсан зэрэг нь тогтоогдсон, энэхүү шинээр тодорсон дүрийг бүрхэгдүүлж буй нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг үр дагавар дагуулсаар байна. Цахим сүлжээнд энэ асуудал байнга дэгдэж, бурханы шашны болон Дээрхийн гэгээнтэн таны эрхэм алдарт сэв суулгахыг санаархаж байгаа нь бодитой юм. Олон улсын харилцааны түвшинд болон дотооддоо маргаан үүсгэсэн тул асуудлыг ойрын хугацаанд яаравчлан шийдвэрлэж болохгүй юм.
МБШ-ны Төв Гандантэгчилэн хийд тус асуудлаар олон нийтэд хандан тодорхой байр суурь илэрхийлдэггүй, ингэх ч боломжгүй. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль ба шашны хуульд төр, шашны эрх зүйг тусгаарласан боловч түүхэн уламжлалт Буддын шашнаа хамгаалж ард түмнийхээ оюун санааны эв нэгдлийг хангах эрх үүргээ бид биелүүлэх ёстой. Учир иймд X дүрийн Богд ламын дүрийг ойрын ирээдүйд нэн зайлшгүй тодруулах ёстой юм бол урьдчилан сайтар шүүн тунгааж шийдвэрлэхийг Дээрхийн гэгээнтэн танаас хичээнгүйлэн хүсч байна. Дээдэс таны тодруулсан дүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах ёстой байдаг бошиг замналыг танд дурдах нь илүүц биз ээ. Язгуур гарал ариун, үйлийн үрийн барилдлага төгөлдөр, бурхны шашныг дэвжээн мандуулах итгэл авралын орон болсон эрхэм нэгэн бээрийг Монголын эгэл жирийн ард олны дундаас нягтлан хичээнгүйлэн тодруулах нь хойч үедээ та бидний үлдээх өв хөрөнгө мөнөөс мөн билээ. Та бидний барих бодлого нэг байж ирээдүй хамт байх болно. Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтан таны өлмий бат оршиж бурхдын үйлсийг бүтээх хувь ерөөл тань дэлгэрэх болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын бодлогын зөвлөх, Монгол Улсын СГЗ Цоодолын Хулан
2019.11.20-ны өдөр.
Энэтхэг улс, Дели хот


Сэтгэгдэл (26)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.76
    Өчигдөр

    Үзэл болол бол заавал хэн нэгэнд таалагдах албагүй. Хулангиын харж байгаа өнцөг ийм байгаа нь зоригтой л үйлдэл. Монгол түмний ёс заншил хийгээд ахуй соёлын тодорхой үйлдэл хэвшил болсон амьдралын хатуу хүтүүгээс амссан хүн л цаашдаа энэрэнгүй байдаг шүү. Энэ талыг л гаргах гэсэн юм уу даа

    Хариулах
  • 103.229.121.189
    Өчигдөр

    Yahaaraa Orosruu ch bicheed Dalai bagshruu ch bicheed bdg ium.Gadaad hariltsaanii yamnaasaa tom nuhur ium uu.Neg bodlogo gej bdgui ium uu.

    Хариулах
  • 139.5.217.64
    Өчигдөр

    Тусгай нарийн дэгээр Далай багш тодруулдаг,үүнд эргэлзэх зүйл байхгүй

    Хариулах
  • 202.55.188.120
    2023/07/31

    Аль 19 онд бичсэн байна.

    Хариулах
  • 202.179.21.237
    2023/07/31

    Хүүеэ ингэхэд яаж тодруулдаг юм бол? энэ тухай ер нь сонсож байгаагүй юм. Хулангийн хувьд үзэл бодлоо л бичсэн байна.

    Хариулах
  • 194.230.146.91
    2023/07/31

    Хэн ч тодорч болно, хайран хүүхэд алаа хаячлаа, гошногодоод эд бады нь хийнэ дээ. Буддын шашин хамгийн энэрэнгүй тайван амгаланг сурталчилдаг гэдэг худлаа, хамгийн өршөөлгүй , ард олон ядуусыг мунхруулах туйлд нь хүртэл дарлах зэвсэг мөн

    Хариулах
  • 202.9.40.67
    2023/07/31

    Эмээгийн асуудал бол эмээгийнх,зээ хүүгиын асуудал бол зээ хүүгийнх.Эмээ хийсэн гэмээ өөрөө үүрч байгаа.Зээ хүү олон төрөлдөө хураасан буяны үрээр Х Богдоор тодорлоо.Хүүгийн болон монголын ард түмний буян бус уу?!!

    Хариулах
    • 118.235.6.67
      2023/07/31

      Emee mungu uguud achigaa bogd bolgochood bga bolhoor asuudal bolood bna zuger bj bgad todroogui dalai lamtai holbootoi bdag mongol lam nart bair mungu uguud dalaa lamiig mongold irsen uyeed gertee avaachij yu yarisan bol mungu nii hucheer tegej bogod bolj daahalzahgui ee

  • 42.21.194.158
    2023/07/31

    Гарамжавын үнэнг матаад гавлуулжээ хөөохий аймар хүн юма

    Хариулах
  • 42.21.194.158
    2023/07/31

    гарамжав гусчихжэн хуланг

    Хариулах
  • 66.181.160.3
    2023/07/31

    ТАГНУУЛД СЭЖИГЛЭХ ӨЧҮҮХЭН Ч ЮМ АЛГА...УЛС ОРНОО БОДОЖ,ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛОО Л ИЛЭРХИЙЛЖЭЭ.

    Хариулах
    • 192.82.87.168
      Өчигдөр

      Яг тийм

  • 202.21.108.31
    2023/07/31

    Хэний хүүхэд тодрох нь ямар хамаа байнаа. Үнэхээр мөн болоод тодорч байвал эмээ нь ийм тийм гээд тодруулахгүй байж болох асуудал уу? Дураараа юмаа

    Хариулах
    • 202.9.46.84
      2023/07/31

      Удам сайтай нүгэлгүй айлд төрөх ёстой юм гэнэ лээ

  • 66.181.161.45
    2023/07/31

    Хэнд ч хүртээлгүй хойд дүр. Төрлөө, тодорлоо гээд түй ч хамаагүй юм Монгол шиг жижиг газар бүр ч хамаагүй

    Хариулах
  • 202.9.40.209
    2023/07/31

    Өөрийнхөө хүүхдийг Богдод залах гээд бүтэхгүй болохоор нь ийм юм хийж байгаа хүн.

    Хариулах
  • 202.126.89.33
    2023/07/31

    Хятад Банчин Богдын эрх ашгийг хамгаалсан захиа байнаа.

    Хариулах
    • 220.88.43.150
      2023/07/31

      Бичиг үсэг тайлсан ухаантай юм бол битгий ингэж мушги. Улаан цайм гүтгэхээ болиоч, далдганагчаа.

    • 66.181.161.156
      2023/07/31

  • 64.119.27.56
    2023/07/31

    9-р Богдын хойт дүрийг тодруулах гэж байгаа болхоос хэн нэгний сонголтоор баян ядуу дарга цэрэг ажил мэргэжил харгалздаг эд биш Хаана хэнийд төрсөн вэ гэдгийг үнэн зөвөөр олох нь тодруулалтын гол зарчим юм шүүдээ

    Хариулах
    • 118.235.6.67
      2023/07/31

      20 dugar zuun hoid dur bdag gedegt itgej bval munhag haranhui bna zuger heden lamd mungu uguud dalai lamtai yariulj bgad achiigaa hoid duur gej soliorch bga mungutui hunii eliirel

  • 202.126.89.149
    2023/07/31

    Богд тодрох нь усан нүдтэй цусан зүрхтэй өчүүхэн бидний улс төржиж тоглохтой адил будилахгүй шүүхдээ. Хаад ноёд харц ард хаана тодрохыг Дээрхийн гэгээн Далай ламдаа даатгаад залбирч суусан нь өлзийтэй бизээ. Саваагүй үгийг хүний хатгаасаар хэлсэн бол нүгэлээ наминчилсан нь дээр дээ . Өндөр настай эцэг эх үр хүүхэд хойдох урдахаа бодож л явдаг байгаа даа

    Хариулах
  • 150.129.140.171
    2023/07/31

    Энэ хүн өөрийн үзэл бодлоо бичих нь юуны буруу гэж ?

    Хариулах
  • 202.55.188.99
    2023/07/31

    shorondoo hat muu urvagch shaar

    Хариулах
    • 220.88.43.150
      2023/07/31

      Малаас 7 дор тэнэг ухна.

    • 202.179.26.76
      2023/07/31

      Chi yu gej tenegteed bgaa novsh vr