Наадмаар 100 сая төгрөг тараасан “доллар” Мөнхөө гэж хэн бэ

Moderator
2023/07/21

Баяр наадмын дараахан олны анхаарлыг татсан нэг сенсаци гарсан нь наадмын үзүүр, түрүүний бөхөд 5000-10000 ам.доллар бэлнээр гардуулсан явдал байв. Том том пайз гардуулдаг ч бодитоор өгдөг эсэхэд хэн хүнгүй эргэлздэг. Тэгвэл шагналаа тэр дор нь, бэлэн ам.доллараар өгсөн “Азуре Коал Монгол Майнинг” /Azure coal Mongolia mining/ компанийн цаад эзэн нь “доллар” Мөнхөө буюу С.Мөнхбат байж.

Үүгээр зогсохгүй хурдан морины уралдааны зургаан насны морьдын Айргийн таван морины унаач хүүхдүүдийг тус бүр нэг сая /1.000.000/ төгрөгөөр урамшуулжээ. Өөрөөр хэлбэл энэ баяр наадмаар амжилт үзүүлсэн бөхчүүд болон унаач хүүхдүүдэд нийт 100 орчим сая төгрөгийг гардуулан өгчээ.

Тэрбээр өмнө нь “Түмний байр” төслийг санаачлан эхлүүлж хоёр ч хүнийг орон байртай болгосон. Байр орон сууцтай болохыг хүсээд ч орлогоо нотолж чаддаггүй, банкны шалгуурт тэнцдэггүй хүмүүсийг орон гэртэй болох боломжийг олгох зорилготой “Түмний байр” төсөл маш олон хүний талархлыг хүлээж байв.

Өөрсдөө баяжиж байвал бусад нь хамаагүй гэж хямсаганадаг хөрөнгөтнүүдтэй адилгүй, харин ч хөрөнгө чинээ нь өсөхийн хирээр бусдад боломж олгож, нийгмийн хариуцлагыг нэн тэргүүнд хүлээж явдаг “доллар” Мөнхөөд олон хүн ам сайтай явдаг юм билээ.

20 гаруй настайгаасаа эхлэн уул, уурхайн салбарт хүч үзэж өдгөө “томчуудын” тоонд орохуйц хөрөнгөтэй, нөлөө бүхий нэгэн болсон тэрбээр “Азуре коал Монгол майнинг” /Azurе coal Mongolia mining/ компанийг үүсгэн байгуулсан. Дорноговь аймагт нүүрсний томоохон ордын лиценз эзэмшдэг. Үүгээр зогсохгүй тэрбээр Английн Wonderful power mining компанийн хувьцаа эзэмшигч нэгэн.

Нэг хэсэг Асгатын мөнгөний ордыг худалдаж авахаар тохироо хийж байгаа гэх шум олон нийтийг гайхшруулж, хэвлэл, цахим орчинд шуугиан дэгдээгээд амжсан. Стратегийн ордыг ч өөрийн болгох нь цаг хугацааны л асуудал бололтой.


Наадмаар 100 сая төгрөг тараасан “доллар” Мөнхөө гэж хэн бэ
Наадмаар 100 сая төгрөг тараасан “доллар” Мөнхөө гэж хэн бэ

Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.5
    2024/11/19

    Ymr setguulch n ingej hudlaa shaaj bicheed bdiin be hediig awdag we ichguur sonjuur gj bnu

    Хариулах
    • 66.181.181.52
      2026/02/21

      haraagu ym bj hudlaa yrihaa bolimoor ymaa ene humuus nre

  • 66.181.161.149
    2023/07/23

    Ard tumnii bayalgiig tsuslagch bn

    Хариулах
  • 66.181.178.21
    2023/07/23

    Нүүрс. Тийм л байх газрын баялагаар ганцаараа баяжигчдын 1 байх нь. Тэгээд нээх өгөөмөр хүний дүр эсгэж нтр. Лиценз нтрээ ард иргэдэд өгдөг болчуул бас 1 майнинг ком-ны заза болмоор л бна ш

    Хариулах
  • 59.153.113.40
    2023/07/22

    хаха шааж өгөх юм аа долар мөнхөө гэх шиг

    Хариулах
    • 66.181.161.5
      2024/11/19

      Kkkk yg2

  • 59.153.113.242
    2023/07/22

    УУЛ УС, ГАЗАР НУТГАА ЦӨЛМӨЖ БУЯН ХИЙНЭ ГЭСЭН ОЙЛГОЛТ УХААНТАЙ ХҮМҮҮС АМЬДАРЧ БУЙ УЛС ОРОНД БАЙДАГГҮЙ БАЙХ!!! ХАРИН ХАРИЙН ХАР ЭЛГИЙН ХҮМҮҮС ГАЗАР НУТГЫГ НЬ ЦӨЛМӨЖ БУЯНТНЫ ДҮРД ТОГЛОХ НЬ АЛЬ Ч СӨНӨЖ БУЙ УЛСАД БАЙДАГ

    Хариулах
  • 46.114.157.143
    2023/07/22

    Bie gajigaaraa hun shoolj mungu oldog alia salbdai agluu gulug Ugaasaa haana mungutei hun bna haana said darga bna tend dolooj amia zogooj yvdag alia gar shuu dee

    Хариулах
  • 192.82.68.238
    2023/07/22

    Kkkkkk

    Хариулах
  • 192.82.64.204
    2023/07/22

    Тэр их мөнгөө харин ч бага цацаж бна

    Хариулах
  • 202.55.188.86
    2023/07/21

    Нүүрс ухдаг тэнэгүүд монголд хэрэггүй ээ

    Хариулах
  • 81.173.141.204
    2023/07/21

    Ugaasaa songuulid ner devshih hun ingdeg ymaa tsaana bas l hun bgaa uls turd orood gargsan munguu butsaagaad hed dahin bolgood avandaa huurhii

    Хариулах
  • 202.179.25.185
    2023/07/21

    Аглуу гэж арзайсан алиалагч далдага пизда ч бас юучив дээ

    Хариулах
    • 66.181.160.36
      2023/07/25

      Хаха тийшдээ

    • 103.57.95.95
      2023/07/21

      Хаха яг үнэн