Нийслэлийн иргэдийн хуралд хахууль өгч орсон гэгддэг “Эко” констракшны захирал С.Нямдаваа нь хотын аль л байрлал сайтай газруудыг өөрийн болгож, чанар муутай барилга барьдаг гэдгээрээ алдаршсан нэгэн. Тэгвэл Ялалт кино театрын өмнөх талбайг орчин үеийн залуусын амарч зугаалахад зориулсан усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн шахам болгож тохижуулна хэмээгээд газрынх нь зөвшөөрлийг авсан аж. Гэтэл өнөөдөр нөгөө усан оргилуур бүхий амралтын талбай огт өөр оффисын барилга баригдаж байх юм. Учрыг лавлавал “Эко” констракшны оффисын барилга баригдаж байгаа гэлээ. Одоогоор дөрвөн давхар барилга хэдийнээ баригдчихсан хэзээ мөдгүй ашиглалтад орох дөхөж байна. Гэтэл өнөөдөр энэхүү барилга дээр нэгэн харамсалтай үйл явдал болсон нь уг барилга дээрээс унасан төмөр хүүхдийн дээр унаж хүнд гэмтэл авч эмчилгээ авалгүй нас баржээ.
Хэдэн жилийн өмнө болсон үерийн үеэр“Эко”-гийн барилгуудааас нэлээд их “но’’ илэрснийг хүмүүс мэдэж байгаа. Муу барилга барьж, өндөр үнээр шахдаг “Эко”-гийн барилга эцэстээ хүний аминд хүрнэ гэж хэн таах билээ. Тэрээр өнгөрсөн дөрвөн жил нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд суусан юу хийсэнийг нь хэн ч хэлж мэдэхгүй. Түүний хийсэн ажил гэвэл хотын төвийн байрлал сайтай газрыг хувьдаа авчихаад одоо зориулалтыг өөрчлөн дөрвөн давхар барилга барьчихсан нийслэлийн иргэдэд “худал” хэлэх л ажил хийжээ.
Үнэн хэрэгтээ “Эко” констракшны захирал С.Нямдаваа компанийхаа үйл ажиллагаанд дорвитойхон анхаарч, чанартай барилга барьж чаддаггүйг энэ үйл явдал батлан харууллаа. Түүгээр ч үл барам үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг ямархан хангаж ажилладаг болоод 40 биш 4-н давхар барилга барьж байгаа хэрнээ хүний аминд хүрч байгааг эрхэм та харж байгаа байх.
Чанаргүй барилга барьж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаан дор үйл ажиллагаагаа явуулдаггүй энэ эрхэмээс усан оргилуураа биш юм гэхэд хүүхдийн амь насыг нэхэмжилж байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй