Мөнгөөр “зодсон” хаалга, муухай үнэрт модон жорлон

Moderator
2023/07/17

Монголчуудын хувьд “Өөдлөх айл үүднээсээ” гэж үг бий. Аймаг, орон нутгийн иргэдийн хувьд орох, гарах хаалга нь зочин гийчдийн нүдээр харахад гоё сайхан байх нь бас нэгэн бахархал мөн л байх. Гэвч эдгээр нь аймаг, сумдын удирдлагуудынх нь хувьд ашиг хонжоо харсан арилжаа наймааны нэг хэсэг болчхоод байгаа.

Улсын төсвөөс хэдэн зуун саяын төсөв авч, хаалга барьсан олон ч аймаг, сум бий. Өмнө нь аймаг, сумдын Засаг дарга, удирдлагууд хөшөө, дурсгал босгож буй нэрээр мөнгө завшдаг байсан бол өдгөө аргаа өөрчилж хаалга болгосон нь энэ. 

Үнэндээ “гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэгчээр хэдий сайхан хаалга үүдтэй байлаа гээд орж, гарах зам харгуй нь энхэл, донхол, хог хаях сав байтугай бие засах газар ч үгүй оршсоор.

Монгол Улсын ихэнх аймаг сум 80-аас дээш жилийн настай. Хачин сайхан хаалгаар иргэд, зочид нь аймаг, сумруугаа орсон ч өмхий үнэртэй модон жорлон, хаа сайгүй бөөгнөрсөн хог угтах нь тийм ч сайхан орчин хийгээд тохижилт, хөгжил сайтай орон нутгийн тоонд орохгүй л болов уу.

Зарим аймгийн иргэд арга ядахдаа сум орон нутагтаа сургууль төгссөн ойгоо тохиолдуулан анги, танхимаа тохижуулах арай өөр ажил хийдэг болсон. Энүүхэн санааг нь ойлгож, өлгөж аваад аймагтаа хаалга бус хачин сайхан бие асах газар байгуулчихвал илүү үр дүнтэй, өгөөжтэй ажил байхсан болов уу. Хаалга босгосон дарга мундаг, жорлон байгуулчихвал “мудак” амьтан гэсэн ойлголтоосоо одоо салж, орчин цагийн аймаг, сумын удирдлага гэдгээ л санаж явах хэрэгтэй байх юм дээ.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.90
    2023/07/21

    Дорнговь аимагт маш том бүтээн баигуулалт

    Хариулах
  • 146.190.105.25
    2023/07/18

    Хэнтий хаалганыхаа хажууд боловсон нойлтой шүү

    Хариулах
  • 64.119.20.99
    2023/07/17

    Өөдлөх айл үүд хаалганаасаа гэж хаалга ч үгүй аймгууд зөндөө л бна. Ариун цэврийн 00 асуудал хог хаягдлын цэг л байвал болно доо.

    Хариулах
  • 103.57.94.149
    2023/07/17

    Хөдөө орон нутгаар аялах сайхан ч ариун цэврийн асуудал их бн шүү энэ тал дээр аймгийн удирдлагууд нэгийг бодно байгаа

    Хариулах
  • 202.21.113.86
    2023/07/17

    za huuy ene aimgiig muulah yhu heregtei bas ungu uzemjtei ym hiichehsen bn hotd c bhgu haalga bn. dres ni haalga c gui bvr 00 chgui aimg bn. bvr niislel hotod ch orh niitiin 00 bdgv bzde cu gs25 l l amind orj bgashd

    Хариулах
  • 192.82.80.51
    2023/07/17

    Uwurhangai aimgiin haalga bol nre arai2 l bsn shuu 00 ntr n uner tanar, hogiin saw ch bhgv

    Хариулах
  • 192.82.91.110
    2023/07/17

    Өмнөговь ::: манай аймаг бол өөр шүү . Үнэхээр ажилсаг улс даа

    Хариулах
    • 112.148.160.220
      2023/07/17

      Zailaa

  • 64.119.22.64
    2023/07/17

    Өмнөговь аймгийн хувьд гэвэл нойл нь цэвэрхэн цутгамал үнэр танаргүй, хогийн сав олонтой эмх цэгцтэй үлгэр жишээ маш тансаг хаалга байдаг шүү зочлоод өөрийн нүдээр хараад бишрээд аваарай

    Хариулах