Балгас барьдаг "Эко констракшн”-ийн С.Нямдавааг АТГ хэзээ шалгах вэ

Moderator
2023/07/07


Нийслэлд хамгийн их хэл ам дагуулж үер усны далан, суваг, шуудуу хааж барилга барьж ирсэн “Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваад Авлигатай тэмцэх газар болон холбогдох газрууд хариуцлага тооцож чадах болов уу.

Тэрбээр үе үеийн хотын дарга нараас хотын А зэрэглэлийн газрыг авч байр биш балгас барьж олон ч хүнийг хохироосон.

Түүний балагтай барьсан байрыг нь худалдаж авсан хүмүүс хохирогч болоод олон ч жилийн нүүрийг үзэж байгаа ч энэ нөхөр балгасаа босгосоор л байна. Балгасаа босгохдоо хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйн улмаас хэд хэдэн хүний амийг ч авч одсон байдаг.

Байгалийн мөрийг өөрчилж, барилга байшин барьсны горыг нь өнөөдөр нийслэлийн төвийн дүүргийнхэн бултаараа амсаж байна. Яг үнэндээ өнөөдрийн үүсээд байгаа энэ нөхцөл байдал байгалийн гамшиг гэхээсээ илүү үе үеийн дүүрэг болон хотын засаг дарга, тэд нараас газар царайчлагч нарын бий болгосон гамшиг.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.162
    2023/07/08

    Гэрээс дээрдэхгүй байр балгас барьсан хүн бөөн бетон шүү

    Хариулах