“Хөвсгөл цом 2023”-т монголын ширээний теннисчид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цуглаад байна

Moderator
2023/07/07

Ё.Батдэлгэр агсны нэрэмжит "Хөвсгөл Цом 2023" ширээний теннисний тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна

“Хөвсгөл цом 2023”-т монголын ширээний теннисчид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цуглаад байна.

Өсвөр үеийн УАШ тэмцээний ганцаарчилсан төрлийн аварга,1 хүрэл , Дан хосын төрлийн аварга, мөнгө, Багийн төрлийн 4 удаагийн аварга, МШТХ-ны Дээд лигийн аварга, 2 хүрэл медальт, Хөгжлийн лигийн 3 удаагийн аварга, Насанд хүрэгчдийн УАШТ-ий ганцаарчилсан төрлийн хүрэл медальт, Багийн төрлийн 2 удаагийн аварга, Ширээний теннисний Багийн ДАШТ-ий D ангиллын аварга, Монгол туургатны хүүхдийн их наадмын ганцаарчилсан төрлийн Хүрэл медальт спортын дэд мастер, Цагдаагийн дэслэгч Ёндонжамцын Батдэлгэр агсны нэрэмжит “Хөвсгөл Цом 2023” ширээний теннисний тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн Мөрөн хот Эрдмийн далай цогцолбор сургуулийн Одод спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж байна.


Энэхүү тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад насны ангилалд нийт 230 гаруй тамирчид багийн болон ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа юм. Мөн тэмцээнд 21 аймаг, Нийслэл хот болон ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны тамирчид оролцож байна.
Тэмцээнд оролцогчид 2023 оны 07 дугаар сарын 07-ноос 09-нийг дуустал 3 өдөр алт, мөнгө, хүрэл медаль, нийт шагналын сан 14.6 сая төгрөг төгрөгийн төлөө өрсөлдөх юм.

Нийт баг тамирчдаа амжилт хүсье!!



“Хөвсгөл цом 2023”-т монголын ширээний теннисчид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цуглаад байна
“Хөвсгөл цом 2023”-т монголын ширээний теннисчид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цуглаад байна
“Хөвсгөл цом 2023”-т монголын ширээний теннисчид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цуглаад байна
“Хөвсгөл цом 2023”-т монголын ширээний теннисчид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цуглаад байна
“Хөвсгөл цом 2023”-т монголын ширээний теннисчид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цуглаад байна
“Хөвсгөл цом 2023”-т монголын ширээний теннисчид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цуглаад байна
“Хөвсгөл цом 2023”-т монголын ширээний теннисчид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цуглаад байна

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.27
    2023/08/07

    Хуягаа багшдаа болон,баг хамт олонд нь амжилт хүсье.

    Хариулах