Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас Тулгар төрийн 2232, Их Монгол
Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112, Ардын
хувьсгалын 102 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын өдрүүд буюу долоодугаар
сарын 10-наас 14-нд Хүй долоон худагт банкны бүх төрлийн үйлчилгээг наадамчин
олондоо үзүүлэхээр болжээ. Эдгээр өдрүүдэд харилцагч та, Хүй долоон худагт байрлах
Төрийн банкны явуулын банкаар дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг авч
болохоос гадна уяачид унаач хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалан “Хурдан морь унаач
хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ыг газар дээр нь хийлгэх боломжтой юм байна.
Харилцагч та, Монгол Улсын даатгалын зах зээл дээр нэр хүндтэй даатгалын
компаниудаас сонголтоо хийж хамгийн бага хураамжтай ч хамгийн өндөр хамгаалалттай
даатгалын бүтээгдэхүүнийг Төрийн банк Хурдан морь унаач хүүхдүүддээ санал болгож
байна. Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.statebank.mn/produ... авна уу.
Төрийн банк зургаа дахь жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд Хүй долоон
худагт банкны цогц үйлчилгээг наадамчин олондоо газар дээр нь үзүүлж байгаа юм.
Үндэсний өв соёлоо хүндэтгэн дээдэлж, дэлхийд ганцхан “Монгол Наадам”-аараа
дэнж хотойтол сайхан наадаарай.
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна