УСУГ: Улаанбаатар хотын ундны ус бохирдсон гэдэг ташаа мэдээлэл

Moderator
2023/07/07

Үерийн улмаас ундны ус бохирдсон тул ус тасарна, усаа нөөцөлж аваарай гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж байна. Энэ талаар  Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас тодруулахад, 

Улаанбаатар хотын гэр хороолол болон орон сууцны иргэдийн ундны ус цэвэр усны битүүмжлэгдсэн шугам хоолойгоор дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Тиймээс үерийн ус ундны усанд нөлөөлөх ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна