Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан урд шөнө АСЕМ Вилла хотхон орчим, мөн Нарны хорооллын Дундголд ажиллалаа.
Туул голын орчим буюу АСЕМ Вилла хотхоны ойролцоо нийтийн эзэмшлийн жорлон байдаг. Гол үерлэснээр энэ хэсэг рүү ус бага зэрэг хальсан байсан. Тиймээс манай байгууллагын 20 гаруй албан хаагч гурван хово, дөрвөн жижиг машинтай шөнө ажиллаж, жорлон руу ус орохоос сэргийлэн шороо дэвслээ. Одоо усыг боох далан босгох арга хэмжээ авч байна. Түүнчлэн нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр ашиглаж буй шороог Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын албан хаагчид 24 цагаар ковштой ажиллаж Нарангийн энгэр, Цагаандаваанаас ачуулж байна. Зам талбайн үйлчлэгч нар хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэсээр байна хэмээсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Нөхцөл байдал хүндэрч байгаа найман байршил бий. Урд шөнийн байдлаар эдгээр байршилд болзошгүй эрсдэлээс сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажилласан. Шөнө орсон борооны улмаас Туул, Дундголын усны түвшин нэмэгдсэн байна" хэмээв.
Түүнчлэн урд шөнийн хугацаанд тасралтгүй орсон борооны улмаас дунд голын усны түвшин 4 см нэмэгдэж, эргээ даван үерлэжбуй хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Мөн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаа өнөөдөр нийслэл хотод мөн түр зуурийн аадар бороо орох төлөвтэй байгааг анхааруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна