Улаанбаатар хотын ЗАА-ны хэлтсийн дарга бусдын мөнгөөр зугаацаж байна гэв үү?
Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Ч.Рэгзэдмаа гэгч өнгөрсөн таван сард гадаадаар аялж, зугаалсан байх юм. Гэхдээ өөрийнхөө зардлаар бус ажлынхаа хүрээнд хамтран ажилладаг буюу хотын тохижилт цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлтийг хариуцан ажилладаг Охь Мандал ХХК-ийн зардлаар зугаалсан гэх мэдээлэл чих дэлсэх болов. Энэ яриа Хангарди ордон дахь төрийн албан хаагчдаас гарсан яриа.

Хэрвээ үнэн бол албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл буюу эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар ял үүрэх нь баараггүй болно. Тодруулбал эрүүгийн хуулийн
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа.
Тэгэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Ч.Рэгзэдмаа хэний мөнгөөр, хэдий орчим санхүүжилтээр гадаадад зугаалсныг шалгаж өгөхийг эрх бүхий албан тушаалтнаас хүсэж байна.
Үгүй бол энэ Ч.Рэгзэдмаа гэгч дахин өөр байгууллагаар аяллаа даалгаад жишиг тогтох вий гэсэн хардлага, таагүй сэтгэгдэл Нийслэлийн удирдлагын багийнхан дунд үлдэх биз ээ...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.161.233
Түк тийм баян газаруу цас түрэх машингүй биздэ хэдэн унагалдай н цас хараад хөндлөн хараад хэвтчинэ хотын удирдлага нь угаа ч харж байдын
Хариулах