ХӨСҮТ-ийн тандалт судалгааны тасгийн эрхлэгч н.Амгалан: Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар 3800 гаруй хүн гэдэсний халдвараар өвдсөн байна. Үүний 80 хувь нь гар, хөл, амны өвчин байна. Тус халдвараар ихэнхдээ 0-4 насны хүүхдүүд өвчилдөг бөгөөд хүүхдийн гар, хөл, амаар цэврүүт тууралт гарч, өндөр халуурдаг. Мөн цусан суулгын халдвар өнөөдрийн байдлаар 490 гаруй хүн өвчилсөн байна. Эдгээр халдварууд өмнөх онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан.
Гэдэсний халдварт өвчин хоёр дахин өссөн бөгөөд жилийн дараа халдварын бүртгэл илүү их нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ гарыг тогтмол угаах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэхийг анхааруулж байна. Ялангуяа амралт зугаалгаар явахдаа тахиа, үхэр, гахайн махыг дутуу болгож, шарж хэрэглэснээр болж бичил нянгаар үүсгэгдэх халдварт өвчин нэмэгддэг. Мөн бороо их орсны улмаас хөрсний бохирдол нэмэгдэж буй тул ахуйн ариун цэврийг сахих шаардлагатай байна.
Үүнээс гадна ундны устай холбоотой гэдэсний халдвар бүртгэгдэх тохиолдол ихсэж байгаа тул ариутгаж, заавал буцалгаж хэрэглэхийг онцгойлон анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
103.140.10.207
өвчний тархалт хүнс хоолоор ихэвчлэн дамждаг тархдаг үүний шалтгаан Нямбаатар сайд тэргүүтэй нотой компануудыг хамгаалж мэргжэлийн хяналтыг татан буулгаж тараасантай шууд холбоотой одоо томоохон аж ахуйн нэгж дуртай юмаа зарж ямарч хяналтгүй болсон эмч нар эндээс л өвчний шалтгааныг хайгаарай нөгөө л гэр хороолол жорлон морлон гээд төөрөөд явчихуузаа хугацаа дуусан бараа дахиад шинэ болоод зарагдаж байгаа салад хийгээд гэдэс өвдөөд гүйлгэж байгаа бид хаана хэнд хэлэх юм хариуцах эзэнгүй болсон
Хариулах