Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Сүүлийн 2-3 хоног бороо орсны улмаас зарим байршилд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Ер нь гол дагасан орон сууцны хорооллуудын нөхцөл байдал нэлээн хүндэрсэн байгаа юм. Тухайлбал, Сэлбэ, Дунд гол үерлэн орон сууцны хороолол, зам усанд автсан.
Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Буянгийн замд далан сэтэрч орон сууц, зам руу ус орсон байна. Мэргэжлийн байгууллага, албаныхан нөхцөл байдал хүндэрсэн эдгээр байршил дээр ажиллаж далан босгох, ус боох арга хэмжээ авч байна.
Мөн энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Наадмын зам буюу Соёмботой хөшөөний арын замд үер буусан. Гудамж, зам руу орж ирсэн усны урсацыг хаахын тулд зам сэтэлсэн ч усны түвшин нэмэгдсээр байна.
Үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах талаар нийслэлийн удирдлага, Нийслэлийн Онцгой байдлын газар тодорхой шийдвэрүүд гаргана. Цаашид бороо үргэлжлэн орох тул далан босгох, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, сэрэмжлүүлэг мэдэгдэл хүргэх арга хэмжээг шуурхай авч ажиллана хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар "Үер буусан, усанд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байршлууд дээр цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Бид онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, замын хөдөлгөөнд хяналт тавих зэргээр үүргээ гүйцэтгэж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас энд 20 алба хаагч ажиллаж байна, дахин 20 алба хаагч нэмж ирнэ.
Бид орон сууцны барилгуудын доод давхарт байгаа техник хэрэгслүүдийг гаргах, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх, усанд автсан талбайд шороо, элс асгуулах арга хэмжээ авч байна.
Одоогоор манай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд гэмтэж бэртсэн, хохирсон гэх мэдээлэл ирээгүй" гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр "Сүүлийн хоёр өдөр бороо үргэлжилж орсны улмаас нөхцөл байдал хүндэрч байна. Сэлбэ гол дагасан орон сууцнууд, зуслангийн бүсийн айл өрхүүд усанд автах тохиолдлууд гарч эхэллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдлын байгууллага, мэргэжлийн анги, албад, нийслэлийн холбогдох газрууд эдгээр байршил дээр ажиллаж арга хэмжээ авч байна.
Сэлбэ голын дагуух эрсдэлтэй бүсэд 1000 айл өрх амьдардаг. Тэдэнд сэрэмжлүүлэг, мэдэгдлийг өгч ажиллаж байна. Дөнгөж сая манай аврагч хоёр хүүхдийг уснаас гаргалаа" гэв.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
59.153.87.38
Оршин суугчид амь нас эрүүл мэнд эд хөрөнгөө өөрсдөө хамгаалахын тулд үерийн аюултай газрыг орхин нүүх хэрэгтэй. Ямар гэрээ аваад нүүх биш хэрэгтэй бичиг баримт машин тэрэгээ аль болох аюулгүй газар руу шилжүүлэх зөв шүү. Нэргэсэн хойно хашгираад ямар ч нэмэргүй өөр өөрсдөө арчаатай байгаарай.
Хариулах64.119.19.246
Үерийн аман дээр барилга барихаа болио.
Хариулах66.181.187.131
ӨӨРСӨДДӨӨ ТУШААЛ ЗОХИОЖ БИЙ БОЛГООД . НИЙСЛЭЛИЙН САЙД, СЕУЛ ХОТОД СУУХ УЛААНБАТАР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГЭХ ШИГ. ҮР ДҮН НЬ 0 БАС ДАХИН 0. УЛНЫ ГЭЭД БАЙГАА АРД ИРГЭДЭД ЯМАР Ч ПАДЛИЙ БАЙХГҮЙ. ЖОРЛОН НЬ ХАЛИАД ОНЦ ХАЛДВАРТ ГЭДЭСНИЙ ӨВЧИНД Л НЭРВЭГДЭХ АЮУЛ Л НҮҮРЛЭЭД Б/НА.
Хариулах103.140.10.207
дайн ирэхэд дариа нухна гэгч болж байна сахил хүртээд шал дордов гэгчээр нийслэл сайдтай болоод салам дордож шавартайгаа хутгалдав. үерээс хамгаалахад ус хаашаа урсдгийг мэддэг бол сэргийлэхэд хамгийн хялбар үүнийг мэддэггүйгээс үерт автаж байна гэсэн үг сайд одоо өргөдлөө өгөө энгийн шалгуурт уналаа олон хүний хувь заяа амь нас тантай холбоотой бага дээр нь буруугаа хүлээ
Хариулах