"Цемент шохой" ТӨХК-ийн байранд машин осолдсон хэрэг гарлаа

Moderator
2023/07/05

"Цемент шохой" ТӨХК-ийн байранд 2023.06.29-ны өдөр Beiden маркийн 4521СЭҮ дугаартай усны машин онхолдсон хэрэг гарсан байна. Хэрэг гарсан өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Оюунгэрэл нь техникийн бэлэн байдал бүрэн бус усны машин ажилд гаргасны улмаас уурхайн технологийн зам усалж явж байхдаа хүч алдан унтарч улмаар жолоодлогогүй болж арагш ухарч байгаад унажээ.

Уг нь байгууллагын ХАБЭА гэгч нь илүү үглэж, энэ мэт аваар осол гаргахгүй байхад анхаарч ажиллах ёстой. Гэвч осол гарсан өдөр яагаад ч юм техникийн бэлэн бус усны машиныг ажилд гаргасан байгаа юм. Тэгэхээр энэхүү осол нь "Цемент шохой" ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Оюунгэрэлийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой болж байна.
Энэхүү осол нь Цемент шохой" ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Оюунгэрэлийн хариуцлага алдаж байгаа анхны тохиолдол биш гэнэ. Д.Оюунгэрэлийг 2023 оны 04 дүгээр сард ажил авснаас хойш нийт ЗУРГААН удаагийн үйлдвэрлэлийн осол гарснаас нэг л ослыг мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж бусдыг мэдээлээгүй байгаа аж.
Уг албыг Д.Оюунгэрэл 2019 онд хашиж байв. Тухайн үед хугацаанд үйлдвэрлэлийн 10 орчим осол нэг жилийн хугацаанд гарч осолд өртсөн ажилтан, ажиллагсдын хуруу, гар гэмтэх, түлэгдэх зэргээр гэмтэж байсан хэдий ч мэргэжлийн байгууллагад мэдэгдэлгүй нуун дарж нэг л ослыг үйлдвэрлэлийн осолд тооцон мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэн зохих арга хэмжээг авч байсан байна.
Ажлын хариуцлага удаа дараа алдсан Д.Оюунгэрэлийг дарга болгосон хүн нь Лүндэгийн Наранбаатар юм. Тэрбээр Д.Оюунгэрэлийг дарга болгохдоо өмнөх даргыг өчүүхэн зүйлээр нийнтэглэн халсан түүхтэй. Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийн ажилчдын төлөөлөл болсон 30 гаруй хүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй 2023.04.11-ны өдөр уулзаж, хүсэлт тавьсан. Уг уулзалтад байсан “Цемент шохой” ТӨХК-ийн ажилчдыг 2023.04.15-ны өдөр бүгдийг нь ажлаас чөлөөлсөн юм. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн дунд Цемент шохойн үйлдвэрийн ХАБЭА хэлтсийн дарга Д.Баттулга байсан бөгөөд түүний ажлыг Д.Оюунгэрэл гэгчид даатган томилсон байна. Өөрөөр хэлбэл хуучин даргыг нь ХАБЭА чиглэлээр ажилласан ажлын туршлага хангалтгүй гэж гурван жил ажилласан даргаа нэгхэн жил алдаа мадагтай ажилласан Д.Оюунгэрэл гэгчээр сольсон байгаа юм.
Лүндэгийн Наранбаатарын энэхүү “хуудуутай” томилгооны улмаас гурван сарын дотор нийт зургаан осол гарсан байна. Л.Наранбаатарыг эсвэл Д.Оюунгэрэлийг халж солих хүртэл эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож буй залуус сард хоёр удаа осолд орж, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэлтэй байгааг үүгээр уламжилж байна.

А.Баярмаа


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.174
    2023/07/12

    Битгий харлуулцгаах гэж яд.ХАБЭ-нл буруу?

    Хариулах
  • 202.126.90.4
    2023/07/07

    Наранбаатарыг халии2 дэмжиж байна нуун дарагдуулсан хүнии амь нас чухалшдээ бүрэн бус тээвэриин хэрэгсэл гаргасан хариуцлага тооц хууль хаана байна

    Хариулах
  • 202.126.90.134
    2023/07/07

    Оюунгэрэл ээлжийн цахилгаанчин хийж дийлэхгүй л хүн ш дээ Энэ хүний нэр хүнд гэж ёстой мэдэхгүй юм бна Хувь хүнээр нь ч хийж байгаа ажлаар нь ч бөөн асуудал Хамаатан садан нь ичдэг л байх даа мэдээж Шулуухан хэлхэд хоёр эхнэр нөхөртэй болох хуулийг л хүлээж байгаа хүн дээ

    Хариулах
  • 192.82.89.139
    2023/07/06

    Оюунгэрэл үйлдвэртэй олон жил ажиллаж бгаа чадварлаг боловсон хүчин хамт олондоо нэр хүндтэй хүнийг битгий ингэж худлаа гүтгэж бгаач.

    Хариулах
  • 202.55.188.116
    2023/07/05

    хариуцалга үе шатай байдаг юм тоормзгүй машинд гарын үсэг зурсан механик буруутай болохоос ХАББ ч биш байгаа зөв шагай дүү минь

    Хариулах
  • 98.50.105.91
    2023/07/05

    Oyungerel gegch n ih ner hund muutai awgai bii. Dandaa darga nariig dolooj yawdag

    Хариулах