Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр давж заалдана

Moderator
2023/07/05

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 он дөрөвдүгээр сарын 6-ны өдөр АН-ын гишүүн, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэм буруутайд тооцож, гурван жил 10 сарын хорих ял оноож шийдвэрлэсэн. Мөн  нийтийн албанд томлогдох эрхийг 5 жил хассан, үйлдлийнх нь улмаас 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, үүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна