Наадмын нээлтийн тасалбарыг авах гэж хонон өнжин дугаарладаг байсан цаг үе ард хоцорч цахимаар борлуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр наадмын тасалбарыг дамлах асуудал гарахгүй гэж байв. Тасалбарыг өнгөрсөн амралтын өдрөөр буюу долдугаар сарын 1-нээс enaadam.mn сайтаар борлуулж эхэлсэн ч ердөө 15 минутын дотор зарагдаад дуусчхаж.
Тус сайтаас тасалбар авахын тулд бүртгэл үүсгэж, мэдээллээ оруулах шаардлагатай. Мөн сайт руу нэгэн зэрэг олон хүн хандахад сервер нь унаж, гацсан нь иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Иргэд ингэж мунгинаж байхад тасалбар аль хэдийнэ дуусжээ. Харин тухайн өдрийн оройноос эхлэн цахим хуудаст “Шагийн тасалбар”-ын зар түгэв. Шагийн тасалбарын үнэ 90 мянгаас эхлээд 200 мянга хүрч байна. Нэг хүн хоёр тасалбар л авах боломжтойгоос гадна 11 болон 12-ны өдрийн тасалбарыг тусад нь борлуулсан. Нэг хүн олноор авах боломжгүй атал энэ их шагийн тасалбар хаанаас гараад ирэв гэх асуулт ч ургаж байна. Тэгэхээр тэд ч бас арга барилаа шинэчилж “Цахим шагчид” болчихжээ дээ янз нь.
Ямартай ч жил бүр шүүмжлэл дагуулдаг Үндэсний их баяр наадмын тасалбар энэ жил ч бас дутуугүй шүүмжлэлд өртөв. Гэхдээ асуудал хаана байгааг олж харах нь чухал. Асуудал нь тасалбар дамлаж зарж буй шагчдад уу, 3 сая иргэний хэрэглээг дийлэхгүй сайтад уу, хүн амдаа багадсан суудалтай цэнгэлдэхэд үү...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна