Мэргэжлийн бус эмч нартай гоо сайхны эмнэлгүүд Монголд цэцэгдэж байна. Ингэж хэлхийн учир нь бусдын эд эрхтэн, эрүүл мэндээр тоглосоор буйд юм. Сүүлийн хэд хоног маш олон хүн хохирч эхнээсээ хараагүй болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэмсээр байна.
Тухайлбал улсдаа нэр хүндтэйд тооцогдог олон үйлчлүүлэгчтэй “Синдерелла” гоо сайхны эмнэлэг эрүүл саруул эмэгтэйд нүүрний филер тарилга хийснээс нэг нүд нь хараагүй болж өдгөө хуулийн байгууллагаар явж байна.
Мөн хэдэн зуун сая төгрөгөөр өндөр үнэтэй гоо сайханы хагалгаа хийдэг “Төгс ялгуун”, “Гоёл клиник” эмнэлгүүд гоё болгож өгнө хэмээн бусдын эрүүл мэндийг олон жил хохироож байгаа тухай хохирогчид хэвлэлд ярилцлага өгөхдөө баримттайгаар өгүүлсэн байдаг.
Өдгөө хохирогч болсон бүсгүйчүүд гоо сайхны хагалгаанд ороод хохирсон тухайгаа дээрх эмнэлгийн удирдлагуудад мэдэгдэхэд “Та нар төлбөрөө буцааж ав. Наад хагалгаа чинь эдгэх хугацаа байдаг” гэж хэлж өдөр хоногийг аргацаан өнгөрөөсөн байдаг. Гэтэл тэр мээгтэй эрүүл мэнд тэр хэрээр хохирч өвчин нь ужгирч байгааг эмч нар маш сайн мэднэ.
Тэгвэл тэдэнд хэн, ямар байгууллагаас хариуцлага тооцох юм бэ гэж асуумаар байна.
Товчхон өгүүлэхэд мэргэжлийн бус хүмүүс гоо сайхны эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж, мөнгөний төлөө бусдын эд эрхтэн, эрүүл мэндийг өвчлүүлж, бие мах боди, сэтгэл санаанд нь ноцтой хор хохирол учруулсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
64.119.25.40
Зүгээр л дотрын эмч хүн арьс гоо засал хийж бгаа. Хүний лицензийг түррэслээд авчихдаг. Энэ ёстой эмгэнэл. Бичиг баримтыг маш сайн тулгаж шалгах хэрэгтэй. Хүний бичиг баримтыг түрээсэлдгийг нь болиул.
Хариулах