Бөхчүүдийг журманд оруулсан нь эсэргүүцэлтэй тулгарч мэдэх нь

Moderator
2023/06/28

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн өчтгдөр хийсэн мэдээлэл олон бөхийн уур уцаарыг хүргэсэн бол  морь бөх хоёроо дээдэлдэг ард түмний сэтгэлд нэн нийцэж  байлаа.

Тэрбээр “Үндэсний бөхийн холбооноос зарим ташаа мэдээлэл өгснийг залруулж мэдээлэл хийнэ. 20 хүрэхгүй хоногийн дараа наадам болох гэж байна. Холбогдох дүрэм журамд өөрчлөлт орно. Бөхийн ам авахтай холбоотой дүрмийн өөрчлөлт орж байгаа. Аварга цолтой бөх доод бөхчүүдээсээ хэнийг ч авч болно. Ам авах дээр бөхчүүд тохироо хийгээд байна гэх асуудал их яригддаг. Тиймээс бөх нь өөрөө амаа сонгож байгааг дэлгэцээр цацаж, олон нийтэд харуулна. Ам авах мөчид гар утсаар ярихыг хатуу хориглоно.

Хэрвээ зөрчвөл бөхийн хорио цээрт заасны дагуу арга хэмжээ авна..”. гэх зэргээр  бөхийн барилдааны хугацаа ам авах, цол дуудахад өөрчлөлт оруулж байгаа тухай дуулгасан.  Эдгээрээс аваргууд ам авах, бөхийн цол дуудах 2 нь бөхчүүдийг гонсойлгов.

Хамгийн энгийнээр тайлбарлахад бөхийн цол дуудахдаа нэг бөхийг хэд хэдэн албан байгууллага ААН-д харьяалуулж зарладаг. Энэ нь төрийн наадамд хүндэтгэлгүй хандаж байгаа асуудал гэж үзэж буй юм.

Үнэндээ бол ихэнх бөхчүүд төрийн тусгай алба буюу ШШГЕГ, Цагдаа, ХХЕГ, ОБЕГ-т харьяалагддаг. Тийм учраас  тэд төрийн албаны тухай хууль дүрмийн дагуу ажиллах ёстой буюу давхар ажил  эрхэлж болохгүй. Гэтэл  дээр дурдсан байгууллагуудад харьяалагддаг бөхчүүд хэд хэдэн ААН, компанид  нэр бүртгүүлж цалин авдаг байх жишээтэй.

Тиймээс ийм зохицууулалт хийж байгаа юм. Товчхондоо бол Төрийн их баяр наадам ёслол төгөлдөр хүндэтгэлтэй байх ёстой тул тийнхүү шийдвэр гаргаж буй юм. Үнэндээ төрийн наадамд барилдаж буй бөхчүүд зүлэг ногоон дэвжээнд гарахдаа  спонсор байгууллагаа давхар рекламдсаар олон жилийг үдсэн бол өдгөө энэ асуудал цэгцлэгдэж маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэгдэн шийдвэрлэгдэх юм байна.

Харин бөхчүүдийн зүгээс эсэргүүцэж мэдэх ч Төрийн наадамдаа хүндэтгэлтэй хандаж үзэгч түмнээ хүндэтгэх нь тэдний үүрэг.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.16
    2023/06/30

    Төрийн наадам ер нь төрийн бүх арга хэмжээ аль 1 компанийн сурталчилгаа болох есгүй. Цалин тэтгэлэг олгох нь тэр компанийн дотоод асуудал.бөхчүүд санхүүжилт авсан эсэх нь төрд хамаагүй. Харин татвараа авах ёстой. Хоригловоо харинч бөх цэвэршиж жинхэнэ ардын наадам болж сонирхолтой болно

    Хариулах
  • 202.55.188.33
    2023/06/28

    ивээн тэтгэгч кампан аж ахуй дуудах нь буруу зөвхөн орон нутаг харъялалаа цолтойгоо дуудуулах нь зөв ААнэгж бөхөөр рекламдаж байгаа бол тэр мөнгөө өгнө биз ёс заншилд ямарч падгүй

    Хариулах
  • 202.126.90.136
    2023/06/28

    Бөхчүүд маань кампони аж ахуйн нэгжээр дэмжүүлж байж амьдарч яваа Нэр усыг нь дуудахгүй бол хэн мөнгө гаргаж санхүүжүүлэх вэ Нэр усыг дуудаж л байг л дээ Тэр юу удав гэж Наадмаар гоё ш дээ Сонсож суухад

    Хариулах