Лам хүүхдүүдийн шүүх шинжилгээний хариу гарчээ

Moderator
2023/06/28

Энэ талаарЦЕГ Хэвлэл мэдээллийн төвийн дарга Хурандаа Б.Батзориг "2016 оны зургадугаар сарын 16-ны өдөр сүм хийдэд шавилан суудаг дотуур байрны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нэр бүхий гурван хүүхэд, тухайн асуудалд холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхэдтэй холбогдох асуудлыг шалгаж эхэлсэн. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд холбогдох саналыг Улсын ерөнхий прокурорын газарт танилцуулснаар тус газраас хэргийн харьяаллыг Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Шүүх шинжилгээний газраас хохирогч гэх нэр бүхий гурван хүүхдийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу нийтэд мэдээлнэ. 

 Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагын хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хэрэгт холбогдож байгаа гэх ДОЛООН хүүхдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулсан"гэлээ. 

 

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр гурван хүүхдийн нэг нь хуучин сорвижилттой, нэгээс гурав хоногийн өмнө үүссэн байж болзошгүй урагдалттай гэх шүүх шинжилгээний хариу гарчээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна