Өдгөөгөөс 28 жилийн өмнө содон өнгө аястайгаар “Аяа миний 18 нас” хэмээн дуулан гарч ирсэн хамтлаг бол "Камертон". Урлагийн салбарт хөл тавьснаасаа хойш од болон гялалзсан тэд энэ жил 28 жилийн ойн баяртаа зориулж, зургаадугаар сарын 24-ний өдөр тоглолтоо хийсэн. Гэвч нэлээн шүүмжлэл дагуулсан үдэш болж өнгөрлөө. Учир нь "Камертон" хамтлаг тоглолт дээрээ 5 дуу дуулаад л 2 цаг орчим алга болчхож. Энэ хооронд үзэгчид Quiza, "Хар сарнай"-гийн дуунуудыг сонссон байна.
Тэгвэл "Камертон" хаачсан бэ. Тухайн өдөр MCS группын 30 жилийн ойн баяр мөн тохиосон бөгөөд "Камертон" хамтлаг тэнд очиж ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн аж. Үзэгч олон "Камертон"-ыг баярын өдрөө хүртэл халтуур хийлээ гэж ихэд ундууцаж, сошиалаар ч дургүйцлээ илэрхийлж эхэлсэн юм. Харин "Камертон" хамтлагийн ахлагч Д.Болдын зүгээс “Бүрэн хэмжээний тоглолт биш, төрсөн өдрийн үдэшлэг байсан. Мөн уран бүтээлийг маань дэмжсээр ирсэн компанийнхаа ойн баяр дээр дуулж өгөхгүй бол ёстой муухай. Тиймээс хамтлагаараа ярилцаад шийдвэрээ гаргасан” гэсэн утга бүхий тайлбарыг сошиал хаяг дээрээ бичсэн байв. Үнэндээ бол тэднийг энэ их амжилтад хүрэхэд спонсор байгууллагууд дэмжсэн ч гол цөм нь үзэгчид. Тийм атал үнэнч фэнүүдээ үл тоон хаяж явчхаад ийм тайлбар хийх нь үнэндээ тэдний нэр хүндийг доош нь чангаав.
Тэдний зүгээс тасалбарын үнэ 100-480 мянган төгрөгийг буцааж олгохоо хэлсэн. Гэхдээ мэдээж бүх үзэгчдэд буцааж өгч чадахгүй нь тодорхой. Харин нэг зүйлийг чухалчлахад энд хүндэтгэл, ёс зүй, хариуцлага яригдаж буйг тэд мэдэрсэнгүй, үзэгчдэдээ үл хүндэтгэл үзүүлчихлээ. Даанч яав даа, наран жаргах адил үзэсгэлэнтэй төгсөж байсан "Камертон" минь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
175.202.210.219
Балай юмнууд бүх мөнгөө буцааж тараа энэ балай юмнуудын тоглолт юун аймаар үнэтэй юм.Хэний хүчинд өдий зэрэгт хүрсэнээ мэддэггүй арчаагүй юмнууд
Хариулах103.212.119.77
Болд ёс зүйгүй юм чинь камертоны тийм л гэсэн үг биздээ
Хариулах103.26.195.227
Үнэн өлөн ЮМА ха ха
Хариулах103.9.90.130
ЯАДЫ ЧАДАЖ БАЙХАД ТА МУУСЙАНУУД ЯГ ЯАХЫ. ҮНЭН ГОЁ ХАМТЛАГ ШҮҮ. УХААН МУУТАЙ Ч ГЭСЭН ГОЁ ДУУЛДЫ ЗА ЮУ ТҮЙ МАЙ ШҮҮ
Хариулах103.26.195.227
Өөрсдөө аан
202.126.88.122
139.5.216.174
Эби боү юу чи