Богдын Лавранг барихад АНУ санхүүгийн дэмждэг үзүүлнэ

Moderator
2023/06/23

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч хатагтай Азра Зеяа өнгөрсөн гуравдугаар сард манай улсад айлчилсан билээ. Тэрээр айлчлалын үеэр манай улсын шашны эрх чөлөөний асуудалд анхаарлаа хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлэхээр илэрхийлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Төр сүм хийдийн харилцааны тухай хууль, шашны эрх чөлөөний асуудлаар олон улсын хурал зохион байгуулах, христийн шашныг дэлгэрүүлэхээс гадна Богдын лавранг барьж, байгуулахад санхүүгийн дэмждэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

Үүнээс гадна АНУ нь Нью-Жерси дэх Дилав худагт Жамсранжавын хийдийг сэргээн засах, түүний дэргэд Богд Жавзандамба хутагтад зориулсан шинэ хийд бүтээн байгуулах гэнэ. Тус улсын зүгээс Богдыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, нөлөө бүхий шашны тэргүүн болоход бүх талаар нь дэмжих, туслах бололтой.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.80
    2023/06/26

    yamar saihan yum bee. Bogdiinhoo buyand dagan bayasayaa

    Хариулах