Парис хотноо Моннис Групп, Аэро Монголиа ХХК-ийн төлөөллүүд
“Paris Air Show 2023”-т оролцож байна.
54 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд Монголын томоохон компаниас гадна Европын Холбооны томоохон үйлдвэрлэгч болох Airbus компанитай Иргэний агаарын тээврийн зориулалтын “Airbus A220” загварын агаарын хөлөг 2 ширхэг, Аялал жуулчлал, ерөнхий зориулалтын “Airbus H145” загварын нисдэг тэрэг 1 ширхэгийг захиалах тохиролцоонд хүрчээ.
Дээрх захиалгууд хэрэгжсэнээр Монгол Улс шинэ үеийн “Airbus” агаарын хөлгүүдээр гадаад дотоодын зорчигч нартаа нислэгийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Моннис группын Аэро Монголиа компани нь 2003 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй анхны хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компани бөгөөд нислэгийн үйл ажиллагаандаа “Airbus “ болон “Embraer” компанийн агаарын хөлгүүдийг ашигладагаараа бусад авиа компаниудаас ялгаатай. Ямартай Монголдоо тэргүүлэгч авиа компанийн тоонд зүй ёсоор бичигддэг “Аэро Монголиа” ХХК ийнхүү агаарын тээвэрт
Иргэний агаарын тээврийн зориулалттай “Airbus A220” загварын агаарын хөлөг болон аялал жуулчлалын зориулалттай “Airbus H145” загварын нисдэг тэргийг оруулж ирснээр Монголын авиа компаниудын салбарт тэсрэлт хийж чадлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
66.181.190.47
Amjilt
Хариулах66.181.161.179
Хэн хаанаас захиалси зда юу ч ойлгосонгүй
Хариулах