Энэ оны хаврын ЭЕШ өндөрлөж, 12-р ангийн сурагчид дахин нэг босго алхахад бэлэн болов. Энэ жил нийт 158 хүүхэд “800” оноо авсан талаар БСШУЯ-наас мэдээлж байсан нь чамлахаар тоо байгааг дурдах нь зүйтэй биз.
Мөн энэ хаврын ЭЕШ-аас онцлох өөр нэг баримт нь олон улсын шалгалтын дүнгээ ЭЕШ-даа дүйцүүлсэн сурагчдын тоо өнгөрсөн жилээс 2 дахин өссөн үзүүлэлт юм. 2022 онд улсын хэмжээнд 1,155 шалгуулагч дүн оноогоо дүйцүүлэх хүсэлтээ тавьж баталгаажуулж байсан бол 2023 оны хавар 2,020 сурагч дүйцүүлэх хүсэлтээ тавьж баталгаажуулжээ.

Тэгэхээр Улаанбаатар хотын хувийн сургуулийн сурагчид олон улсын шалгалтдаа бэлдэж, гадагшаа сургуульд явах бэлтгэлээ базаадаг. Тэдний хувьд ЭЕШ онцын ач холбогдолгүй, “800” оноо ч инээдэмтэй санагддаг нь тодорхой биз. Харин орон нутгийн сурагчдын хувьд ЭЕШ амь амьдрал, багш нарын хувьд ч “800” оноо асар их нэр хүнд, хариуцлага болдог “тэнгэр газар шиг ялгаа”-г хөндлөнгийн хүн л харж ойлгоно.
Ялгаа заагийг яалтай....
Орон нутагт потенциал нь байгаа ч гагцхүү боломж нь л дутагдаж байгаа үй түмэн хүүхдүүд бий. Тэдгээр хүүхдүүдийг нийслэл хотын хэдэн арван саяын төлбөртэй хувийн сургуульд сурдаг, хичээлийн хөтөлбөрөө англи хэл дээр үздэг, баян айлын хүүхдүүдтэй өрсөлдүүлэх нь тэмээ, ямааг уралдуулахтай ялгаагүй. Гэхдээ энэ нь сайн боловсрол санал болгож байгаа хувийн сургуулиудын буруу биш.
Гагцхүү боловсролын систем өөрөө хуучинсаг, хөтөлбөрүүд нь хүүхдийг хөтлөхөөр үр дүнтэй биш байгаад асуудал бий. Ядаж л шинэчлэл нь “англи хэл”-ний хичээлээс эхэлвэл ононо. Гэвч Боловсролын хууль өргөн баригдсан цагаас эхлэн “англи хэл”-ний хичээлийг тойрсон маргаан нийгмийг талцуулсан хэвээр.
Хөдөө орон нутгийн сурагчид ч бас монголын ирээдүй гэдгийг санаж тэгш боломжоос тусгаарлахгүй байх нь чухал. Ядаж л чанартай, чадварлаг мэргэжлийн багш нараар хангаж өгвөл хөдөө орон нутгийн сурагчид ЭЕШ-аас ч илүү томоор ирээдүйгээ харах боломж нээгдэх юм.
Нэмэлт мэдээлэл: Олон улсын эдгээр шалгалтуудад:
Кембрижийн IGCSE, O, AS, A
IB-International Baccalaureate
AP-Advanced Placement
TOEFL /IBT/
IELTS
SAT зэрэг шалгалтууд багтдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.70.34.98
дүйцүүлнэ гэдгийг ойлгохгүй л байгаа юм л даа
Хариулах150.129.143.141
Нэг л монголыг самрах гэсэн сонин бодлого явагдаад бх шиг!!! Одоо хот,хөдөө ба улсын, хувийн сургууль, баян ядуугаар нь талцуулах гээд бна уу даа!!!
Хариулах