Ц.Амгаланбаатар гэгч шүүхээс 25 жилийн ял сонссон ялтан. Түүнийг тагнуулынхан дарамталж, амь насанд нь заналхийлж буй учир тусламж хүсч, хүний эрхийн байгууллагуудад хандсан. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-оос Ц.Амгаланбаатарын яриа бүхий бичлэгийг цацсан юм. Тэрхүү бичлэг нь “С.Зоригийг алсан гэж хэл. Үгүй бол гэр бүлийнхнийг чинь зуурдаар цааш харуулна шүү гэж сүрдүүлсэн” гэх утгатай. Өөрөөр хэлбэл хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн. Энэ нь олон нийтийн анхааралд ормогц Ц.Амгаланбаатарын амь нас аюулд орсон учраас тэрбээр хүний эрхийн байгууллагуудад хандаж.
Тухайн бичлэг цахимд орчинд цацагдмагц иргэд түүнийг бараг л өрөвдөж, Монголын хууль, шүүхийн байгууллагуудыг дэвсэлж эхлэв. Гэхдээ Ц.Амгаланбаатар гэгч нь 2004 онд таксины жолоочийг бүлэглэн хөнөөж, улмаар мөчилж арынхаа тээшинд ачиж яваад баригдсан. Энэ бол хүн амины ноцтой гэмт хэрэг. Хүний амийг юман чинээ бодолгүй зэрлэгээр хөнөөсөн нэгэн өнөөдөр өөрийн амийг хайрлаж, айсандаа усанд ч орж чадалгүй 2 сар болсон гээд ярьж байна. Эрдэнэт хүний амь насыг өт хорхой гишгэж буй мэт хөнөөчхөөд одоо тэр “ЖҮЖИГ ТОГЛОЖ байна.
Сонгууль дөхмөгц С.Зориг агсны хэргийг сөхөж, шоу хийдгийг сүүлийн жилүүдэд олонтаа харсан болохоор хүний эрх ярьж, гэмгүй царайлагч Ц.Амгаланбаатарыг “Шүгэл үлээгч”-ийн дүрээр үнэндээ харж чадашгүй нь дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
192.82.89.91
I've
Хариулах