“Төрд 30 жил ажиллахдаа төлсөн НДШ-ийн мөнгөө өөртөө хуримтлуулаад гавьяаныхаа амралтад гарсан бол би баян амьдрах байсан” гэж шүүрс алдаж суух ахмадуудыг манай улсад л харж болно. Тэтгэврийн мөнгө нь тэжээх тэтгэх санхүүгийн эх үүсвэр болж чадахгүй байхад ахмадууд ийнхүү бухимдах нь аргагүй. Тэр дундаа 2018 оноос тэтгэврээ 7 жилийн дунджаар тогтоолгосон өндөр настнууд төрийн бодлогоор боловсон ялгаварлан гадуурхагдсан хүмүүсийн тод жишээ юм. Эрх баригчид үүнийгээ Олон улсын валютын сангийн шахалтаар тэтгэвэр тогтоолгох жилд ийнхүү өөрчлөлт оруулсан гэж өнгөлөн далдалж байгаа ч үнэн хэрэгтэй ахмадуудаа холгож, ард иргэдээсээ шимэгчилж дуусаагүй монгол төрийн дутуу дулимаг, алдаатай бодлогын үр дүн байсан гэдгийг энд дурдаагүй байсан ч ойлгомжтой биз.
Тодруулж хэлэхэд заавал тасралтгүй ажилласан 7 жилийн дунджаар тэтгэвэр тогтооно гэж заасан нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн бодит хэмжээ илт багасах хамгийн том шалтгаан болсон юм. Энэ нь тэтгэвэрт гарсан иргэн халамжийн эгнээ рүү шилждэг харгис цикл рүү хөтөлсөн. Үнэн хэрэгтээ ахмадууд төрд хадгалуулсан мөнгөө эргүүлж авъя гэснээс илүү зүйл хүсээгүй.
Манай улсад 2019 оноос хойш 6, 7 жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон 48 мянган ахмадууд байгаа бөгөөд тэдний тэтгэврийг нөхөж олгоход 60 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэх мэдээллийг ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан өгч байсан. Мөн энэ асуудлыг улсын төсөв болон НДС-гийн менежментийг сайжруулах замаар шийдэх бүрэн боломжтой гэж мэдээлж байв. Тэгэхээр энэ нь нэгэнтээ хуулийн төсөл нь өргөн баригдчихсан, засаж залруулахад УИХ-ын 76 гишүүний кноп л хүлээгдэж байгаа асуудал гэсэн үг.
Хаврын чуулган хаалгаа хааж, үүдээ барих цаг хаяанд ирсэн энэ үед Нийгмийн даатгалын багц хууль үдээтэй байсан ч ахмадуудын хатуухан эсэргүүцлээр урагшлахаар болж байгаа нь таатай мэдээ. Гэвч баярлах болоогүй...
Нэг кноп 30 жилийн турш хөлсөө дуслуулан ажилласан жирийн иргэний хөдөлмөрөөс үнэтэй байгаа ийм цагт хууль батлагдсаны дараа л алгаа таших нь зүйтэй биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
192.82.75.119
19 онд 6, 20 онд 7 жилээр бодож эхэлсэн бга шүү.
Хариулах