Нийгмийн даатгалын тухай хууль ямагт олны анхаарлын төвд байсаар ирсэн. ОДоо ч бас ард иргэдээ мөн л ялгаварлан гадуурхасан хуулийн төсөл явж буй бөгөөд бараг энэ чигээрээ батлагдах ч биз.
УИХ-ын гишүүн П.Анужингийн ярьж буйгаар бол дараалсан 5 жилийн дунджаар тэтгэвэр тогтоох заалтыг хуулийн төсөлд оруулахдаа төлөх дээд хязгаарыг нь тогтоосон юм байх. Мөн сайн дураараа даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин өсгөсөн байдлаар шимтгэл төлнө гэж байгаа. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 520.000 төгрөг. Үнийг 7 дахин нэмэгдүүлнэ гэхээр 3,640.000 төгрөг. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэхээр дор хаяж 430 орчим мянган төгрөг төчөх болжхоод байгаа юм.
Харин малчид НДШ-ээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улсаас 50 хувийг нь хөнгөлж өгөх юм гэнэ.
Манай улс 223 мянган малчинтай. Тэдний НДШ-ийн 50 хувийг төлнө гэхээр тодорхой хэмжээний мөнгө гарах нь ойлгомжтой.
Эрхэм гишүүний хэлж буйгаар аавын хүүг алаг үзэж буй хэлбэр буюу хувиараа НДШ төлөх иргэд хойд эцэг эхийн гар харж байгаатай агаар нэг үйлдэл.
НДШ-ийн нөхөн төлөлтийг өмнө нь мөн л малчдад давуу байдалтайгаар олгож байсан. Тодруулбал малчин Доржийнх насанд хүрсэн 4 хүүхэдтэй. Ээж аавтайгаа 6-уул амьдардаг. Тэднийх Малын хөлийн татвар төлдөг. Тэр нь тухайн өрхийн насанд хүрсэн 6 гишүүнд 6-ууланд нь ашигтай буюу тэрхүү татвар төлсөн баримтаар тухай өрхийнхөн НДШ-ийн нөхөн төлөлтөд бүгдээрээ хамрагдаж байв.
Жилийн 4 улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрдөг нь үнэн ч улс эх орны тусын тулд бус амин хувийнхаа тулд л хөдөлмөрлөж байгаа нөхөд бол малчид.
Тийм байтал малчдын НДШ-ийн 50 хувийг улсаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 50 хувийг нь төлж өгнө гэж байгаа хэрнээ. НДС-нд хуримтлал үүсгэхэд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа жирийн иргэн яагаад хөдөлмөрийн холсний доод хэмжээг 7 дахин өсгөсөн байдлаар НДШ төлнө гэж.
Ард иргэдээ ялгаварлан гадуурахсан ийм хуулийг хууль батлагсад тун удахгүй гаргах нь.
Товчхондоо бол малчдын толгойг ийнхүү их нь илж байгаа учраас махны үнэ нэмэгдэж байгаа гэхэд нэг хэтийдсэн болохгүй гэдгийг хаа хаанаа мэдэж буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.21.107.62
Энэ Панужин чинь ойгүй олон малтай юм гэсэн Тэгээд малчиныхаа хөлсийг өгөж байгаа арга нь юм уудаа
Хариулах49.0.138.198
Анужингаас олигтой санаа ер гарахгүй юмаа.Газар нутаг бэлчээр ус үнэ төлбөргүй хэрэглээд хувийн малаа өсгөж бгаа биз дээ.
Хариулах202.126.89.40
Цаатангуудад зусардаж тэтгэмж өгдөг нь бас хэвээрээ юу?!
Хариулах139.5.217.165
Анужин гишүүн илүү дутуу юм ярьж нэмэр болохгүй байж битгий нэрмээс болж үз, таалагдах гэсний хэрэггүй бүгд шудрага төлөх ёстой үүрэг нь
Хариулах139.5.217.165
Битгий давраа , хариуцлагаа үүрч татвараа төлж сураг, хотод олсон орлого бүрээсээ татвар НД төлдөг ажилчид төлөөд болж байна, тэд хувийн хөрөнгөтэй баячууд бидэнд юугаар туслаад байгаа юм
Хариулах192.82.90.138
Harin tiimee olonhi ni malchin bolohoor dahiad devshhed ni demjine gej iim sanal gargadag bh
Хариулах