ЕС дэх удаагийн Олон Улсын Иогийн өдрийг Сүхбаатрын талбайд тэмдэглэн өнгөрүүллээ

Moderator
2023/06/19

   Энэтхэгийн Элчин Сайдын Яам, Монголын Иогийн Холбоо (MYF) болон Монголын олон иогийн төвүүдтэй хамтран Олон улсын йогийн 9 дэх өдрийг (IDY) Ням гарагт Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён М.П.Сингх, УИХ-ын гишүүн, Энэтхэг-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Саранчимэг, Наробанчиг гэгээнтэн , Монголын Иогийн Холбооны тэргүүн Хатагтай Б.Туул болон 350-400 орчим йог сонирхогч оролцлоо.

 

   Баярын арга хэмжээнд Монгол Улсын Иогийн хамгийн анхны багш болох 74 настай Хатагтай Р.Байгаль болон бусад хүндэт зочидтой хамт зул асааснаар эхэлсэн бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Иогийн өдөрт зориулсан тусгай илгээлт видеог үзүүлэв. Энэтхэгийн Элчин сайд Сингх, хатагтай Саранчимэг нар нээлтийн товч үгэндээ йог нь бие бялдар, оюун ухаан, оюун санааны цогц арга зам болохын ач холбогдлыг, мөн зургадугаар сарын 21-нд НҮБ-ээс Олон Улсын Иогийн өдрийг дэлхий дахинаа тэмдэглэж байхыг зарласнаас хойш дэлхий даяар хэрхэн асар их алдаршсан талаар цохон тэмдэглэцгээв. Хатагтай Саранчимэг йог нь Энэтхэг болон оюун санааны хөрш Монгол Улсыг холбогч гүүр болж, бидний соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байгааг  мөн дурдлаа.

     2023 оны Иогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний онцлох үйл явдал нь "Сурья Намаскар" (Нарны мөргөл)-ийг Монголын иогийн багш нар морин хуурын уянгалаг эгшигт үзүүлбэр болгон үзүүлсэн бөгөөд Энэтхэгийн Ачария Гурусвамигийн "Нийтлэг йогийн протокол"-ыг морин хууртай хослуулан үзүүлсэн явдал байлаа. Монголын уламжлалт бие биелгээ, аэробик йог, цагираг ашигласан хүүхдүүдийн үзүүлбэр үзүүлсэн нь оролцогчдын алга ташилтыг харамгүй хүртсэн бөгөөд Пранаяама болон бясалгалын хичээлүүд нь Иогийн амар амгалан, тайван байдлыг дэмжих хүч, эерэг энергийг хадгалах, стрессийг хэрхэн даван туулах талаар харуулсан.

   БНЭУ-ын Элчин сайдын яамнаас сүүлийн хэдэн жилийн хугацаанд 40 орчим иогийн багшийг бүрэн санхүүжилттэй Энэтхэгийн тусгай тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, одоогоор 50 гаруй Иогийн төв Монголд йогийн төрөл бүрийн хэлбэрийг сурталчилан үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оноос хойш иогийн тухай 4 ном Монгол хэл дээр хэвлэгдсэн нь бүх нас, бүлгийн хүмүүсийн дунд иог нь өргөн дэлгэрч буйг харуулсаар байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна