Хөдөлмөрийн баатар Л.Чинбат 2023.06.15-нд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас 323 адууг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум руу ямар нэг зөвшөөрөлгүйгээр оруулахыг завдсан бөгөөд эсэргүүцсэн нутгийн иргдийг дайрч алахыг завдсан хэрэг гарсан билээ.

Малын халдварт өвчин гарсан бүс нутгаас өвчлөл гараагүй эрүүл бүс рүү дээрх адууг туувраар оруулахыг завдсан нь ийнхүү олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тиймээс уг асуудал үүсэхтэй зэрэгцэн Л.Чинбатын адууг албадан гаргах захирамжийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын засаг дарга Э.Саранбаатар 2023.06.16-ны өдөр гаргасан.
Уг захирамжийн дагуу өнөөдөр Л.Чинбатын 323 тооны адууг албадан гаргах юм байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөнийг хориглох, хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулах тухай” 110-р захирамжийг үндэслэн Л.Чинбатын адууг Сэлэнгэ аймгаас албадан гаргах бөгөөд зардлыг нь Л.Чинбат хариуцах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна