“Эрт илрүүлэг” гээд уг нь нэрнээсээ эхлээд сэтгэлд нэг л өег мэдрэмж төрүүлсэн энэ ажил эхлээд нэлээд удлаа. Санаачилга сайтай, сайн ажил гэж булт олон үнэлж дүгнэж ам сайтай байгаа.
Харамсалтай нь энэ илрүүлэгт ахмадууд ихэвчлэн хамрагдаж үзлэгийн хувь хэмжээг өөд нь татаад байгааг мэргэжлийн байгууллагуудын мэдээллээс харж болно.
Ер нь ахмадууд бараг үзүүлээд дуусаж буй ч биз. Тэгвэл үнэндээ одоо хүнгүй шахам байгаа нь аль ч дүүрэгт очиход харагдана.
Нөгөөтээгүүр албан тушаалтнууд нэгэнтээ “Оюутнуудыг үнэгүй хамруулна” гэж дуугарсан тул хүлээлт үүсээд байгаа. Мөн залуучуудыг даруй хамрагдахыг уриалж байгаа ч үнэндээ ажилгүй залуусын хувь хэмжээ онгойж байгаа нь ч нууц биш.
Тэд яагаад хамрагдаж чадахгүй байна гэвэл ажилгүй, орлогогүй учраас Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж чаддаггүй. Үнэндээ санаа байвч сачий нь хүрэхгүй. Яагаад гэж үү.
Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөх тухай хуульчилсан учраас тэр. Үнэндээ ЭМД-ын шимтгэлийг нөхөж төлнө гэдэг нь аваагүй талхныхаа үнийг төлж байгаатай агаар нэг байхаар журамлачихсан учраас ард иргэд эрт илрүүлэгт хамрагдъя гэвч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчхоод байгаа юм.
Товчхондоо бол хүн ардынхаа эрүүл мэндийг бодохоосоо илүүтэй “Эрт илрүүлэг”-ээр ЭМД-ын санд мөнгө төвлөрүүлэх гэсэн агуулгатай нь харагдаж байгааг нуух юун.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
103.161.242.152
Сэтгэгдэл устгаж этр энэ одоо захиалгатай бичвэр бололтой. Сэтгүүлчид нь ийм хэдэн халтар цаасны төлөө ийм юм бичээд сууж байдаг хөөрхий дөө
Хариулах103.161.242.152
Үхэж байсан хувиа хичээсэн зантай үхэр монголчууд хуцалдаад л байна уу. Би ерөөсөө үйлчилгээ авдаггүй гэж ирээл тийм юм бол 100% өөрөө төлбөрөө төлөөд эмнэлэгт хандах эрх нь нээлттэй байгаашд. Ууж идэх болхоороо 4200 төгрөг битгий хэл үхэж далд ортлоо ууж идэхдээ зарцуулдаг байж дэлхийн аль ч улсад халбага пивоны үнэнд хүрэхгүй даатгалын шимтгэл авдаг улс гэвэл манайх л байгаа байх
Хариулах192.82.89.187
Нөхөж төлөх нь утгагүй ямар ч үйлчилгээ аваагүй байж
Хариулах202.126.89.137
Огт эмнэлэгт үзүүлдэггүй хүн зөндөө байгаа үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй
Хариулах