Яагаад ялгаварлаад байна вэ

Moderator
2023/06/15


Иргэд ингэж шуугиад эхэлж. Учир нь зөвхөн ”Ипотекийн зээл олголтын шимтгэлийн 1 хувийг олгоно” гэж байгаа нь ялгаварлан гадуурхаж буй хэлбэр гэж үзэж буй учраас ийнхүү дуугарч байгаа  хэрэг.

Хар ухаанаар бодоод үзэхэд банкууд мөн ч их мөнгийг иргэдийн халааснаас цэвэрхээн суйлдаг байгаа юм. Тэд их бага зээл авсан иргэдээс бүгдээс нь “Зээлийн үнийн дүнгийн 1 хувийн шимтгэл”  авч байгаа. Үүнийгээ “Зээл судалсны шимтгэл...” гэж хөөрхөөн мангартуулдаг.

Үнэндээ бол дэлхийн улс орнуудын банк ийм төрлийн шимтгэл авдаг. Гэхдээ маш бага хувиар буюу 0,03-0,5 хувь орчмоор авдаг гэж байгаа.

Гэтэл Монголын арилжааны банкууд “Чоно борооноор” гэгчээр “Монгол банкнаас ингэж тогтоож өгсөн” гэдэг. Тэгвэл үнэндээ Монгол банкны зүгээс “...1 хувь хүртэл...” гэсэн байдгийг тийнхүү ОВЖИН ашигласан гэсэн үг.

Эндээс харахад 20 сая төгрөгийн торгууль хүлээсэн 9 банк “ҮГСЭН ХУЙВАЛДСАН” гэх харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр яагаад зөвхөн ИПОТЕКИЙН зээлээс авсан 1 хувь гэж...

ШӨХТГ-ын шинэхэн дарга Н.Мандуулын ярьж буйгаар 2021, 2022 оныхыг буцааж олгож мэднэ гэнэ.

Энэ эрхэм банканд ажиллаж байсан учраас  бас дотор сэтгэлд нь банкаа өмөөрөх хандлага буйг, мөн зориуд 2021, 2022 он гэсэн мессежийг хаяж байна гэж ойлгогдож байгаа учраас иргэд “Илт гадуурхаж байна” гэж бухимдаж эхэлсэн хэрэг.

Тэгээд ч ямар тэрхүү мөнгийг иргэдэд Н.Мандуул өгөх биш дээ. Тиймээс  болсон болоогүй үг дуугарч  ард иргэдийн сэтгэлийг чилээгээд юу хийнэ.

Товчхондоо бол Дорж ипотекийн зээл гэж 60 сая төгрөг банкнаас авсан бол  иргэн Дулмаа 100 сая төгрөгийн зээл авч. Тэгвэл яагаад Доржид өгөөд Дулмаад өгөхгүй гэж... Ийм илтээр ялгаварлан гадуурхаж болдог юм уу...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна