Саяхан л үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд зориулах хөрөнгө , мөнгө байхгүй. Тиймээс ч KFC-гийн саналыг хүлээн авч, талбайн тохижилт хийлгэж байна гэж байв. Гэтэл Ү.Оюунзул дарга тохижилт хийх нэрээр нийслэлийн төсвөөс 4 тэрбум 755 сая 400 мянган төгрөг авч байна.
Тодруулбал, тус хүрээлэн 2022 оны гуравдугаар сард тохижилтын ажил нэртэй. Гоёлын хашаа барих, усалгааны автоматжуулсан системийн ажил гүйцэтгэх, орцын хэсгийн зам талбай барих, баруун хэсгийн цөөрөм, зам талбай барих ажлын тендер зарлаж, шалгаруулсан байдаг.

Гэтэл тэрхүү ажил нь өнөөдөр олны хэл аманд өртөөд буй тус хүрээлэнгийн бетон суурьтай хашааг нурааж, гоёлын болгох аж. Зөвхөн үүнд л гэхэд бараг 2 тэрбум төгрөг төсөвлөж, зарцуулж байна.

Өөрсдөө бол түр хашааг хамгаалалтын, бүр хашаа болгож байгаа хэмээн тайлбарлаж байгаа юм.
Уг нь Ү.Оюунзул даргын хувьд бетон суурьтай, төмөр хашаанд 2 тэрбум төгрөг зарцуулж байхын оронд тухайн хэсгийн ногоон байгууламж, эс бөгөөс нийтийн бие засах газрынхаа тохижилтод илүү анхаарах ёстой баймаар.
Гэтэл зүгээр байсан хашааг буулгаж, шинэчлэх нэрээр хөрөнгө зарцуулж байгаа нь эгээ л мөнгө угааж байгаа юм биш үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна