ДЦС III захирал асан Л.Эрхбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт шилжүүлжээ

Moderator
2023/06/14


АТГ-аас Л.Эрхбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Хэргийг эргэн сануулбал, 2022 оны есдүгээр сард “Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр ЭЦА-ны ажилтнууд саатуулсан байдаг.

“Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ гэгч Л.Эрхбаатарт 100 сая төгрөг өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 30 саяыг нь өгч байх үедээ баригдсан гэдэг.

“Хасу-Эрчим” ХХК нь “ДЦС-3” ТӨХК-иас энэ онд зарласан 274.6 сая төгрөгийн үнийн дүнтэй утаа сорогчийн гол худалдан авах, 738 орчим саяын үнийн дүнтэй өрлөг дулаалгын материал (багц-2) нийлүүлэх, нэг тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй труба хоолой худалдан авах зэрэг тендерт шалгарч, гэрээ байгуулж байжээ.

Харин тухайн тендерт “Хасу-Эрчим”-ийг шалгаруулсныхаа хөлсөнд хахууль авсан байх магадлалтай гэж үзэж байсан юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.209
    2023/06/16

    Энэ ер нь бутэхгуй гар шуу дээ ЭДЦСтанцыг самарсан шуу дээ

    Хариулах
  • 202.21.107.12
    2023/06/15

    сда вэ

    Хариулах