ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нийслэлийнхэнд бол газрын гаваар орсон мэт алга болчихлоо. Энд тэнд чуулга, уулзалтуудад үг хэлж, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн шүү юмс яриад л...
Гэтэл үнэн хэрэгтээ монголчуудын хувьд махны хэрэглээгээ хэрхэхээ мэдэхгүй сууцгааж байна.
Үнэндээ 71 сая толгой малтай монголчуудын хувьд мах магнаг болж нэг кг үхрийн мах 26 мянган төгрөг болчхоод байхад сайд нь аниргүй байгаа нь аймшиг биз дээ.
Арга ядсан уу, асуудал үүсэж ард түмэн жагсахаас эмээсэн үү ямартай ч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар махны үнийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа.
Нөөцийн мах гэж гаргасан ч өнөөх нь олдохоо байсан. Хөөрхий энэ нөөцийн мах нь үнийн хөөргөдлөөс сэргийлж буй арга хэлбэр боловч энэ жилийн хувьд Гулуузаар нь авъя гэхээр дүүрэгт ганц дэлгүүрт эрх өгсөн байх жишээний.
Ийм байхад монголчууд нийтээрээ биш юм аа гэхэд нийслэлчүүд бухимдахаас арга алга.
Бодлого тодорхойлох учиртай салбарын сайд нь мах биш гурилдаа илүү санаа тавиад завгүй явна уу эс бөгөөс ирэх сонгуульд эргэн ирэх гээд хөдөө, тойргоо услаад явна уу, таг.
Уг нь өнгөрсөн онд гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан.
Энэ хүрээнд хүнсний, тэр дундаа мах, гурилын үйлдвэр эрхэлдэг компаниудад төрөөс нийт 90 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Амьхандаа үнийг нь тогтвортой байлгах, хомстуулахгүй гэж л тэр.
Гэтэл үүргээ биелүүлээгүй. Тиймээс ч ШӨХТГ-аас төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад шалгалт хийж эхлээд байгаа шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
192.82.80.254
Ajlaa hiigeesei said ni
Хариулах202.9.41.22
Ter chigeeree uns nuram bolood alga bolooch.Hamgiin t1.mangar.medleg.cha dvargui amitan.Shorongoor hun ailgaj.eeree deeshee garna gj bodoo uo.500.0 tsalin.tetgevertei.5 0.0 tsalintai eh 25.0 aar mah avdag.hun delhiid bnuu.Ter chigeeree gazriin gavaar or.zail.
Хариулах192.82.91.179
Нэг кг чихэр 20 мянга байхад мах аргагүй Гагцхүү цалин тэтгэвэр бага өчүүхэн гол зогоох төдий баыгахд хамаг учир байгаа юм
Хариулах