Саналыг нь бус намыг худалдаж авдаг болж

Moderator
2023/06/13


Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам бий гэж байгаа. Эдгээр намууд эхнээсээ баярлаж байгаа сурагтай. Гэхдээ дээгүүр бичигддэг намууд илт баярлаж буй юм байх.

Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулах нь бүртгэлтэй 36-гийн дээгүүрт бичигддэг намуудад тэрбум, тэрбумын орлого олж өгч ч мэдэх юм гэдгийг амтай бүхэн яриад эхлэв.

Үнэдээ ч УИХ-ын сонгууль ойртох тусам халаасны намууд  үнэд орж, мөнгөтэй нь мөнгөгүйгээ, хүчтэй нь хүч муутайгаа онилдог. Цэвэрхэн хэлбэл худалдаж авдаг. Энэ буруу жишгийг  халж чадахгүй  хэрнээ “буруу жижиг тогтож мэдэх нь...” гэсээр удаж буй нь халахыг хүссэн хүн байхгүй гэдгийн илрэл гэмээр.    

МАН
Ардчилсан нам
Монголын ногоон нам
Иргэний зориг нам
Монголын Уламжлалын нэгдсэн нам
Монгол Либерал ардчилсан нам
Эх орон нам
Монголын либерал нам
Бүгд найрамдах нам
Монголын эмэгтэйчүүдийн нам
Монголын социал демократ нам
Ард түмний нам
Монгол үндэсний ардчилсан нам
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
Иргэний хөдөлгөөний нам
Хөгжлийн хөтөлбөрийн нам
Монголын ардчилсан хөдөлгөөний нам
Хамуг Монголын хөдөлмөрийн нам
ХҮН нам
Эх орончдын нэгдсэн нам
Монгол консеравив нам
Тусгаар тогтнол эв нэгдлийн нам
Ард түмнээ хайрлая нам
Монголын хүний төлөө нам
Үнэн ба зөв нам
Зон олны нам
Дэлхийн монголчууд нам
Ард түмний олонхийн засаглал нам
Их эв нам
Гэр хороолол хөгжлийн нам
Миний Монгол нам
Монгол шинэчлэлт нам
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
Зүй ёс нам
Ардчилал шинэчлэлийн нам
Иргэдийн оролцооны нэгдэл нам
Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн энэхүү эрэмбээрээ улс төрийн намууд УИХ-ын сонгуульд жагсаалтаар бичигдэнэ гэсэн үг.

Олон түмэн мэддэг дэмждэг ч даанч урагш давхихгүй намууд итгэлийг нь алдсан. Гэхдээ тэд том намууд уурганд өөрсдөө давхиад орчихдог нь ч нууц биш.

Товчхондоо бол парламентад суухын тулд саналыг нь худалдаж авдаг байсан бол одоо намыг нь саналтай нь худалдаж авдаг нь хэвшмэл болох нь.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 1.75.227.236
    2023/06/13

    Сонгуульд тодорхой хэмжээний жишээ нь нийт сонгогчдын 1 ээс дээш хувийн санал авч чадаагүй намыг татан буулгадаг байх хэрэгтэй.

    Хариулах