Он гарсаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарт эргэлт хийх олон сайн мэдээ сонсогдох болов. Энэ салбарын нүүр царай зөвхөн нүүрсээр тодорхойлогдох бус төрөлжих боломжтойг өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд тод томруун харуулж байлаа.
Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тесла" компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай санал солилцож, манай улсад үйл ажиллагаагаа тэлэх санал тавьсан байдаг. Дэлхийн тэргүүлэх зэргийн компани салбараа Монгол Улсад нээвэл үүнийг дагаад орж ирэх ам.долларын урсгал, хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөх нь тодорхой. Сүүлд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл хүртэл АНУ-д айлчлахдаа Илон Масктай уулзаж, хэрэв Тесла БНСУ-д хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт, ажиллах хүчний дэмжлэг үзүүлнэ гэдгээ амласан.
Гэхдээ дэлхийн удирдагчид хошуу дэвсэн урьж буй Теслаг татах давуу тал Монгол Улсад байгаа нь цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болох зэс, газрын ховор элементийн арвин нөөц юм. Үүнийгээ бид хөзөр болгон ашиглах бүрэн боломжтой.
Монгол Улс Зүүн Азид дээгүүрт тооцогдох эрдэс баялаг тэр дундаа зэс, алт, нүүрсний томоохон орд газруудтай талаар CNBC онцолсон талаар бид хүргэж байсан билээ.
Үүгээр ч зогсохгүй газрын ховор элементийг олборлох, боловсруулах хүрээнд Герман, БНСУ, Франц улс манай улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Тухайлбал энэ оны 2 дугаар сард БНСУ-тай газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.
Түүнчлэн 2023 оны онцлох бүтээн байгуулалт болох Оюу Толгойн гүний уурхайн нээлт Ази төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах үйл явдал болсонтой хэн ч маргахгүй биз. Өөрөөр хэлбэл эрдэс баялгийн салбарт Монгол Улс бренд улс болох боломжтойг хөрөнгө оруулагчдад нотлох түүхэн үйл явдал болсон юм.
Ийнхүү эрдэс баялгийн салбарт нүүрснээс бусад зах зээлд хүч үзэх АМБИЦ Монгол Улсад бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна