ЗУГААЛАХААР ЯВСАН 14 НАСТАЙ ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

Moderator
2023/06/09

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газар 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд “Орхон” голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын алба 06.06-ны өдрийн 14:08 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон ар гэрийнхэн Д /14 настай, эрэгтэй/-ыг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр/-т  2 метрийн гүнээс цогцсыг олж гарган тус сумын Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.128
    2023/06/12

    mongolchuudad ayulgui baidliin tui ch medleg algaa

    Хариулах
  • 192.82.84.133
    2023/06/11

    Сэрэмжлүүлэг болгож тавих нь зөвөө

    Хариулах
  • 202.179.21.207
    2023/06/10

    hairan saihan huuhed ,hamaatniid mini bas surguuli tugsultiin angiiin niilleg geed iim zuil bolson avarsan ohin ni odoo ch amid bgaa daa

    Хариулах
  • 150.129.143.5
    2023/06/10

    Иим юм битгии тавьж байгаач ээ ядаж л гэр бүлиихэнд нь хэцүү санагдана ш дээ энэ нэг их олонд зарлаад мэдээлээд бх асуудал биш шүү ухвар мөчид зарим нэг нь буруугаар өөрсөдөндөө тусгаж авч бна

    Хариулах
  • 66.181.161.204
    2023/06/09

    Дандаа үхсэн хатсан мэдээ түүж тависаар байгаад ганц нүүр царайн болж байсан сэтгүүлчээ хүртэл ийм мэдээ болгож хаясан заваан сайт!!!100айлын Хуача нарын сайт шд угаасаа

    Хариулах