ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сүүлийн үед “Шувуу” ажиллагааны үйл явцыг танилцуулж олон нийтээс оноо цуглуулсаар яваа. Гэхдээ түүний удирдлага, харьяанд байдаг байгууллагууд ар хударгаар нь олон нийтийг хясан боогдуулж, төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд бүдүүлэг маягийн дээрэм хийж байна.
Тодруулбал, дүүргүүдийн Иргэний бүртгэлийн хэлтсүүд иргэдэд энгийн гадаад паспортны нөөц байхгүй гэх тайлбар хийж байна. Харин оронд нь чиптэй буюу 82500 төгрөгийн паспорт ав гэх тулгалт хийх боллоо. Үүнийгээ өөрсдөө тулгалт биш санал болгосон гэж байгаа юм.
Харин нөгөө талд УБЕГ-аас энгийн гадаад паспортны нөөц хангалттай байгаа, иргэдийн өөрсдийнх нь л сонголт гэх тайлбарыг өгдөг.
Үнэндээ хоёр паспортны үнэ хоёр дахин зөрүүтэй. Энгийнх нь 40.000, чиптэй нь 82500. Тэгэхээр иргэд энгийнийг сонгоно.
Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар анх чиптэй гадаад паспорт хэрэглээнд нэвтрүүллээ гэх үедээ “Энгийн гадаад паспортыг ч хэрэглээнд байлгасаар аажимдаа хална.” гэж тайлбарлаж байсан учраас иргэдэд сонгох эрх нь нээлттэй байх ёстой.
Гэтэл улсын бүртгэлийн газрынхан чиптэй, арай илүү үнэтэй гадаад паспортыг иргэдэд “шахаж” байгаа нь орлого бүрдүүлэлтээ хийх гэсэн арга гэж ойлгогдож байгаа юм. УБЕГ-ын хувьд 2023 оны төсөв бүрдүүлэлтэд 20 тэрбум төгрөгийн орлого “олж өгөх” үүрэгтэй. Үүндээ хүрэхийн тулд бас иргэдийн халаас руу гараа дүрж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна