Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 40 гаруй асуудал хэлэлцэж байгаа. Тэгвэл хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулав.
Тэрбээр "Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзсан. Уулзалтаар харилцааны холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр дэвшилтэт технологуудыг нэвтрүүлэхээр хамтарч ажиллах талаар ярилцсан. Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж байгаа “Starlink” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан. Тус компани нь АНУ, Канад, Англи, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид Японд 2022, Филиппинд 2023 онд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөдрийн байдлаар 4000 гаруй "Нам орбитын хиймэл дагуул"-ыг хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.
Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын 1/3-г шилэн кабел сүлжээнд холбосон. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд 1226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашдаа хувийн хэвшилтэйгээ хамтраад интернэтийг хүргэж эхлэхэд нэлээдгүй бэрхшээл дагуулна. Тиймээс хаана ч интернэтийг хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд “Starlink” компанийн үйл ажиллагааг Монголд нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Энэ асуудлыг өчигдрийн цахим уулзалтаар харилцан тохиролцож, Монгол Улсын Засгийн газраас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тус компани Монголд салбараа байгуулахаар ХХЗХ-нд хүсэлтээ гаргаад явж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна